Бичиг баримтгүй 87.6 кг эрүүл мэндийн бүтээгдэхүүн авч явсныг илрүүлэн саатуулжээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Чежү-Улаанбаатарын чиглэлийн ОМ7310 нислэгээр 2019 оны 06 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн Х дагалдах баримт бичиггүй хоёр нэрийн 87.6 кг эрүүл мэндийн бүтээгдэхүүн авч явсныг Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн саатууллаа. Зөрчлийн хэрэг үүсгэн, хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.

Тусгай зөвшөөрөлгүй байгууллага, иргэн улсын бүртгэлд бүртгэгдээгүй биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулан, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.3 дахь заалтыг баримтлан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр буцаах мэдэгдэл өгч ажиллах гэсэн чиглэлийг баримталдаг байна.

Биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  • Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл /тухайн зөвшөөрөл нь эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх гэсэн үйл ажиллагааны чиглэл/-тэй байна.
  • Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 22.1 дэх заалтад заасан биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эрх бүхий төрийн байгууллагаас баталгаажуулсан эмийн улсын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээтэй байна.
  • Биологийн идэвхт бүтээгдэхүүний чанарын сертификат;
  • Үйлдвэрийн зохистой дадлын дүрэм хэрэгжүүлсэн сертификат болох GMP, олон улсын зохистой дадлын дүрэм ISO, HACCP сертификат;
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай, экспортлогч нь худалдан авагч байгууллагатай худалдааны гэрээ байгуулсан байна.
  • Дээрх баримт бичгийг үндэслэн биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт хийж улсын хилээр нэвтрүүлэх мэдэгдэл олгоно.

image

Зөрчсөн тохиолдолд:

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн

  • 2.Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Тайлбар: Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан этгээдийн зардлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө, дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн бүсээс буцаана.
  • 7.2.Монгол Улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй зөрчилд хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчил гаргасан этгээдийн зардлаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй /өнгө, дүрс, бичгийн хэлбэр зэрэг/ биологийн идэвхт бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүйгээр гаалийн бүсээс буцаана.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.