Хүчирхийллийн хохирогчидтой ажилладаг сэтгэлзүйч нарыг чадавхжуулах сургалтад хамруулжээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

“Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн албан бус боловсролын салбарт ХДХВ-ийн халдварыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд Хүчирхийллийн хохирогчидтой ажилладаг нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нарыг чадавхжуулах сургалтад хамруулжээ. Сургалтанд Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байрны нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нар оролцжээ.

Сургалтаар ХДХВ/ДОХ-ын тухай ерөнхий ойлголт, тархалт, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ үйлчилгээ, Өртөлийн дараах болон өртөлийн өмнөх сэргийлэлт, Шинжилгээний өмнөх ба дараах зөвлөгөө. Мөн зөвлөгөө өгөх ерөнхий зарчим, Хүүхдийн нас бие сэтгэл зүйн онцлог, Зан байдлын өөрчлөлттэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй, сэдвүүдээр мэдээлэл өгч, практик дасгал ажиллуулан ур чадварыг нэмэгдүүлэн Сэтгэл заслын аргуудад суралцсан байна. Сургалтын үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нэг цэгийн үйлчилгээний төв дээр очиж үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан аж. Энэхүү сургалт нь 2015 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж буй бөгөөд давхардсан тоогоор Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны 150 орчим нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, эмч хамрагдсан байна. Мөн Нийслэлийн зургаан дүүргийн хамтарсан багийн нийгмийн ажилтнууд, асрамж халамжийн төвийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, Насан туршийн боловсролын төвийн 21 аймаг, 6 дүүрэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлтнүүд тус сургалтанд хамрагдсан.

image

2015 оноос хойш сургалт орж буй ХӨСҮТ-ийн БЗДХ, ХДХВ, ДОХ-ын Тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Б.Оюунбэлэг “Нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нарыг сургана гэдэг нь эмч хүний үүднээс авч үзэхэд их шинэлэг санаа юм. Бид нар эмчийг сургана гээд байдаг, гэтэл хүнтэй хамгийн ойр ажилладаг, үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг сургана гэдэг маш их давуу талтай гэдгийг энэхүү сургалтаас харж байна. Нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нар хүмүүстэй байнга харьцдаг, хүмүүст байнга мэдээлэл өгдөг. Сургалтанд хамрагдаж байгаа байдлыг харахад идэвхтэй, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй байдаг” гэв.


Сэтгэгдэл

ebuvswngzh [167.114.92.53] 2020-05-03 21:55:23

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

gebqoilrsi [167.114.92.53] 2020-05-03 21:55:21

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.