УИХ-ын завсарлага өнөөдөр дуусч байна

М.Амаржаргал / Улстөр

УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж, өнгөрсөн долоо хоногоос гишүүд тойрогтоо ажиллан чуулганыг түр завсарлуулсан. УИХ-ын завсарлага өнөөдөр дуусч, гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээ үргэлжлүүлэх учиртай ч олонх нь тойргоосоо ирж амжаагүй байгаа тул маргааш хуралдах байсан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан, Байнгын хорооны хуралдаан зэрэг цуцлагдах нөхцөл байдал үүсчээ.

УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваариар бол УИХ дахь МАН-ын бүлэг маргааш хуралдаж, гишүүд тойрогтоо ажилласан мэдээллээ танилцуулахаар төлөвлөөд байсан юм. УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажиллаж, сонгогчиддоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга хийх үеэр уг төсөлтэй холбогдуулан 20 мянга гаруй иргэний санал ирээд байсан билээ.


Сэтгэгдэл

Zochin [202.126.88.192] 2019-06-27 12:11:57

Hutsatsga zailtsga ta mart tiim erh bhgui. 76 hulgaich naraa!!

ᠵᠣᠴᠢᠨ [123.178.29.210] 2019-06-27 12:24:49

ᠲᠡᠨᠡᠭ ᠭᠡᠵᠦ ᠂ ᠶᠠᠭᠤ ᠶᠠᠷᠢᠵᠤ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.