МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ РУУ ШӨНИЙН НИСЛЭГ ҮЙЛДДЭГ БОЛЛОО

image

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь Алтай нисэх буудлын аэродром нь шөнийн гэрэл суултын системээ бүрэн ашиглалтад оруулж навигацийн тоног төхөөрөмж болох DVOR/DME-г ашиглан суултын схемтэй болсноор "В" "С" ангиллын агаарын хөлгийг цаг агаарын хүнд нөхцөлд болон шөнийн цагаар хүлээн авах бүрэн боломжтой боллоо.

Ингэснээр 2019 оны зургадугаар сарын 26-ны үдэш "Аэро Монголиа" ХХК~ийн Embraer145 агаарын хөлгийг хүлээн авч, 20-иод жил Алтай нутгийн ард түмний хүсэн хүлээсэн шөнийн нислэг үйлдэгдлээ.

Говь-Алтай аймаг нь газар нутгийн байршлын хувьд далайн түвшнээс дээш өндөрлөг газарт байдаг онцлогоос шалтгаалан, ялангуяа зуны улиралд, өдрийн цагаар нислэг үйлдэхэд суудлын хязгаарлалт тогтоох шаардлага тулгардаг. Харин шөнийн цагаар нислэг үйлддэг болсноор зорчигчдын тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой болж байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.АМАРСАЙХАНЫГ ОГЦРУУЛАХ САНАЛ ГАРГАЛАА

image

НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Нийслэлийн хотын шуудан 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн Аудитын тайлан гэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Мөн өнөөдрийн хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан Хотын дарга С.Амарсайханыг огцруулах санал оруулж ирсэн байна. Тэрбээр НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн юм.

ЗУРГААН ХОНОГ ХОРИОНД БАЙСАН ОХИНЫГ ААВ ЭЭЖИД НЬ ӨГЧЭЭ

image

Увс аймгийн харьяат иргэн Б.Баянмөнх төрсөн охиныг нь ОХУ авах гээд байгаа талаар манайд мэдээлэл өгсөн. Тодруулбал түүний долоон настай охиныг нь ОХУ-д өгнө хэмээн аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамгаалах байрандаа аваачиж зургаан хоног хорионд байлгасан юм.

Тэгвэл зургаан хоногийн турш ааваасаа хол байсан долоон настай охиныг өнөөдөр гэрийнхэнд нь өгчээ. Тодруулбал иргэн Б.Баянмѳнхийн гомдлын дагуу холбогдох аймгийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Ц.Батболд Увс аймгийн тѳрийн байгууллагын удирдлага болон Тува улсын хүүхдийн байгууллагын албаны хүмүүстэй уулзаж иргэн Б.Баянмѳнхийн хүүхдийн эрх нь зѳрчигдсѳн охин А-г эцэг ,эхэд нь хүлээлгэнэ ѳгчээ.

ХАКУХО М.ДАВААЖАРГАЛЫН ИРГЭНШЛЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ ХҮСЭЛТИЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ

image

Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх их аварга М.Даваажаргалын Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч, зөвшөөрсөн гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх мэдээлэл үнэн бөгөөд тун удахгүй Ерөнхийлөгчийн зарлиг бичгээр албажин гарах юм байна.

Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сард гарган, Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан юм. Хуулийн дагуу Ерөнхийлөгч холбогдох байгууллагаас ирүүлсэн саналыг нэгтгэн судалж М.Даваажаргал аваргыг Монгол Улсын иргэншлээс татгалзсан хүсэлтийг нь хүлээн авч ёсчилсон бололтой


Сэтгэгдэл

Зочин [192.82.65.160] 2019-06-28 03:34:11

Том алдаа гаргаж байна даа. Миний хувийн сонголт. Дотоод асуудал гэх байх л даа. Хайран сайхан нэр хүнд.

манан [66.181.161.76] 2019-06-27 11:55:22

мөнхбат аврага байсан боляах бол доо хакуход мөнгө нэр төр хэрэгтэйгээс эх орон нь хэрэггүй байж дээ

Зочин [202.126.88.162] 2019-06-27 12:17:10

японууд л хакухо гэдэг нэрийг хүртэл өгсөн


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.