НМХГ: Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ

Д.Тулга / Нийгэм

Өнөөдөр НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болж, "Үсчин гоо сайхны газруудад хийсэн хяналт шалгалт"-ын дүнг танилцууллаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж 15 үсчин, гоо сайхны газарт мэргэжлийн хяналтаас шалгалт хийжээ.

Шалгалтаар зориулалтын бус байранд үйлчилгээ явуулж буй зөрчил нийтлэг илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны 1 дүгээр давхрын айлын сууцны хийц өөрчлөн хаалга гаргасан, орон сууцны зориулалттай байрны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байжээ.

Мөн гоо сайхны газруудаас таван газар буюу 33.3% нь, үсчний газруудаас 61.9% нь үйлчилгээнд хэрэглэгдэж буй багаж хэрэгслийг угаасны дараа халдваргүйжүүлдэггүй нь илэрчээ.

Шалгалтад хамрагдсан гоо сайхны газруудаас 46.6%, үсчний газруудаас 76.1% нь үйлчилгээндээ гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээ, шинжилгээний дүнгийн бүрдэлгүй, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдалд хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй бараа бүтээгдэхүүн хэрэглэж байсан байна.

Илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 19 газарт 101 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага, таван газарт 15 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан даалгавар өгч, хугацаатай үүрэг даалгавар хүргүүлжээ.

Мөн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн Н-ийн үсчний газрын үйл ажиллагааг түр хугацаагаар улсын ахлах байцаагчийн актаар зогсоожээ.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар


Сэтгэгдэл

bold [202.126.89.164] 2019-06-28 05:59:43

Зөв бүгдиин хааа муусайн шуналтангуууд даанч их улс төрөөөс мөнгө төгрөг нэхэхгүй байсын

Bugeenee [202.131.233.174] 2019-06-28 02:50:29

Yschingiin yr chadvar yerunhiiduu myy bdag.. yag ter helseneer ni zadaj chaddaggui. ariyn tseveriin huvid tseverlegee hiideggui ni ynen. bi neh yschind ordoggui. iim bolohoor

Зочин [202.131.227.178] 2019-06-28 00:47:48

хүн үхээд сонгууль дөхөөд л ажиллаж байгаа юм дараа үхмэл байдалдаа эргээд орно.

Зочин [107.167.104.201] 2019-06-27 15:51:36

В вирус шүлс, хумсны хутга, үсний машин, сахлын хутгаар дамжих боломжтой. Сүүлийн үед юмны учир мэддэг, эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс үсчний газар орохоо больсон. Зарим нь ургуулж байна, зарим нь хусаж эсвэл зузаан ул тавьж машинддаг болсон.

Зочин [202.21.108.166] 2019-06-27 13:23:55

Usnii samaar b c virusiin haldvar damjaad bgaa ym bishu b c virus 60 hunug ariutgaagui usnii saman deer amidrah chadvartai

Зочин [103.57.93.20] 2019-06-27 13:23:31

Мэргэжлийн хяналт нээлттэй мундаг сайн ажиллаж бнаа бүх төрийн байгууллага иым болоосой ЖНь газрын зөвшөөрөл 8 нэрийн дэлгүүрийн зөвшөөрөл сургууль цэцэрлэг эмнэлэг эмийн сангийн зөвшөөрөлийг нээлттэй сонгон шалгаруулаач бусад оронд иргэд оршин суугчид үнэлгээ өгдөг юм билээ манайх авилга арын хаалгаар л асуудал шийдэх юмаа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.