ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN сайтын уншигч танд
ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN САЙТ 2019.06.28-НЫ ӨГЛӨӨНИЙ БАГЦ МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА
ТА АМРАЛТЫН ӨДРӨӨР ЮУ ХИЙХ ГЭЖ БАЙНА
Сонгодог урлагийн ноён оргил гэгддэг Хунт нуур энэ амралтын өдөр ДБЭТ-т тоглох гэж байна.
2019.06.30-ны 17.00 цагаас эхэлнэ.
Та зуны зугаатай өдрийг хаана өнгөрөөх гэж байна
Дэлхийн "долоон гайхамшиг" гэж байдагтай адил Монгол улсын аймаг бүр өөр өөрсдийн "долоон гайхамшиг"-ийг тодруулжээ. Дэлхийн "долоон гайхамшиг" гэж байдагтай адил Монгол улсын аймаг бүр өөр өөрсдийн "гайхамшиг"-ийг тодруулжээ. Бид цувралаар аймаг бүрийн гайхамшигт байгальтай газрыг танилцуулах болно.
Архангай аймаг:
1.Чулуутын гол
2.Хоргын тогоо
3.Тэрхийн цагаан нуур
4.Суварга хайрхан уул
5.Тамирын гол
6.Булган уул
7.Тайхар чулуу
8.Хар балгас
9.Билгэ хааны цогцолбор
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
ХООЛОО ХЭРХЭН ХУРДАН ШИНГЭЭХ ВЭ
Америкийн “www.wikihow.com” сайт хоолыг сайн боловсруулж, шингээх аргаас нийтэлжээ.
Ус уух
Хоёр цаг тутамд 200 мл ус уухыг зөвлөж байна.
Хооллох дадал
Тодорхой цагт хооллох нь боловсруулалтанд тустай бөгөөд өдөрт 5-8 удаа бага багаар хооллох хэрэгтэй.
Хоол хүнсээ зөв зохицуулах
Хоорондоо зохицох болон үл зохицох хоол хүнс гэж байдаг бөгөөд эдгээр нь таны хоол боловсруулалтанд хамаатай юм.
Йог
Хэрвээ та хоол идсэний дараа боловсруулж шигээхэд хүндрэлтэй байдаг ба гэдэс дүүрэх зэрэг бие тань таагүй байдаг бол йогийн дасгал таньд тус болно. Йогийн дасгалууд нь дасгал хийж буй хүний хоол боловсруулах зам руу цусыг шахаж дамжуулснаар ходоодны булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлдэг.
Сармис
Нэг хумс сармис ид. Хорт бодисыг биеэс чөлөөлөх болно.
Лимон
Лимонтай ус уух хэрэгтэй. Хоолыг боловсруулах, шингээх хамгийн шилдэг арга. Лимонтай цай байж болно.
Сэтгэгдэл
Зочин [59.153.87.233] 2019-06-28 01:48:40
өглөөний мэдээ чинь таалагдлаа.