"Шарилжгүй Улаанбаатар-4" аяны их цэвэрлэгээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ‘’Харшлын эсрэг хамтдаа’’ уриатай Шарилжгүй-Улаанбаатар-4 аяныг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байгаа билээ.

image

Тус аяны хүрээнд хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хадах, тайрах, тархалтыг бууруулах, ногоон масс болгон ашиглах мэдээллийг иргэдэд өгөх, тус үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг шат дараатай зохион байгуулах юм.

Шарилжгүй-Улаанбаатар-4 аяны хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 29-нд буюу одоо 11:00 цагаас дүүргийн хэмжээнд хөл газрын ургамал, шарилжны их цэвэрлэгээг зохион байгуулна. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд та бүхэн хөл газрын ургамал, шарилжны цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.


Сэтгэгдэл

zochin [66.181.187.205] 2019-06-30 15:48:11

хэсэгхэн газраа шарилжтай, түүнээс өөр өвсгүй УБ ын шарилжийг түүгээд хаячихаар агаар нь яаж цэвэрших болж бнаа. Тэгээд ч ямар чөтгөр нь шарилжнаас харшил үүсдэг гэж хэлсэн юм болоо. Харшил өвчин биш, гэдэс, ходоод болон дотор эрхтэнээ цэвэрлэж мэддэггүй, хэрэглээнийхээ боол болсон хүмүүсийн бие байдлыг харшил гэдэг. Шарилж түүхээр арилна гэж битгий дэлхий дахины доог болоод байгаач. Тэр дотор чинь эмийн ургамал хүртэл байдаг. Дэлхий дахины доог болохоо болиоч, эсвэл зүгээр л төрийн мөнгийг луйвардах нэг арга нь юм уу..

Зочин [202.21.126.30] 2019-07-01 07:48:22

Юм болгоныг битгий харлуул. Хогийн шарилж нийслэлийн өнгө төрхийг гутааж байгаа. Цэвэрлэх нь зөв шүү дээ

Зочин [223.38.24.61] 2019-06-30 15:28:58

Hotiin manager gej obgon hoorhii yu hiih be hogshin togstogoo solioch ee ehleed darga naraa

Зочин [66.181.183.116] 2019-06-30 15:14:30

Хотын ерөнхий менежер гэж шамшигар шар өвгөн энд тэндхийн хашаа их шагайж тэнэгтэх нь эхэлж байна

иьал [202.126.88.194] 2019-06-30 10:29:02

тэмбуугуй УБ, яргуй УБ, шарилжгуй УБ, утаагуй УБ, .... энэ новшийн хоосон хийрхэл хэзээ дуусах вэ?

Зочин [167.99.69.94] 2019-06-30 08:05:37

Шарилжны эсрэг мааш их мөнгө төсөвт байдаг ТҮКийнхэн ажилчиддаа "ТҮЙ" ч хялайлгадаггүй өөрсдөө гусдаг гэж мэддэг хүний ярихыг сонсож явлаа. Мөнгийг нь өгөөд хөөрхөн ажтллуулаад байх хүний нөөц бгаа даа уг нь

Зочин [66.181.183.207] 2019-06-30 02:15:01

шарилж гэж нэрлэгдсэн олон төрлийн ургамал нь готын агаар цэвэрлэх маш чухал ажил хийдэг байвал яана? ургамал судлах хүрээлэнгийн гөхшин чавганц өбгөнөөс асуу.

Зочин [43.242.242.128] 2019-06-29 07:18:10

Alich horoolol mash zavaan baina , hogoo tseverlej surchaach

зочин [43.242.243.248] 2019-06-29 02:37:18

хороо дүүрийн дарга нар орчин тойрныхоо хогийг цэвэрлүүлээч хангай хотхоны тэр хавь цул хог шарилж аар дүүрсэн бохир заваан бна шүү


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.