АНУ-д хүүхдийн хөдөлмөрийг зогсоосон фото зургууд олны анхаарлыг татаж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг аргагүй үнэн юм. 1900 оны үеийн гэрэл зургийг PETARIHEL дэлгэсэн нь олны анхаарлын татаж байна.
1900 оны АНУ-ын хүн амын тооллогын дүнг харвал 16 нас хүрээгүй 1.75 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байжээ. Фото зурагчин Льюс Викс Хайны фото зургуудын ачаар хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхийг зогсоож чадсан байна. Дараах холбоосоор орж энэ талаар 6.5 минутын сонирхолтой бичлэгийг үзээрэй. https://petapixel.com/2019/06/28/these-photos-ended-child-labor-in-the-us/
1910 онд АНУ-ын уул уурхайн Pennsylvania Coal Company-ийн ажилчид.


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.119] 2019-07-01 05:06:32

Одоогийн нийгэмдээ зохицоод ажил хийгээд сайхан амьдрах боломж нь байна. Буцаах боломжгүй өнгөрсөнд гомдоллож суухаар ажил хийгээч, амттай, чанартай хуушуур хийгээд зарсан ч болж байна. Гадаад паспортаа аваад гадагшаа явж ажиллаж болж байна, өөрөө жаахан хичээ л дээ. Аргаа олохгүй яваа хүмүүсээс болж эргээд тийм хэцүү амьдралд ормооргүй байна. Үг хэлэх, гадагш дотогш чөлөөтэй явж байх эрх чөлөө маань их үнээр олдсон шүү.тэр соц нийгэм чинь тийм жаргалтай байгаагүй. Турж үхсэн ч юмуу малын махыг алалцаж аваад лавшаанаас өөр олигтой хоол идэж байсангүй,ирж ч магад ирэхгүй байж ч магад 2 л сүүний төлөө өдөржин гадаа хүлээж суух ч муухай. Формын юм шиг адилхан хувцас, футболкноос эхлүүлээд оймс нь хүртэл адилхан байх ч муухай. Ээж аав хагас сайнд хүртэл өглөө 7 цагт сонсголтой гээд эрт явдаг байлаа, бүтэн сайн бүтэн угаалгын өдөр байсан. Олон дүү нараа бүгдийг нь хүүхдүүд л өсгөсөн, 4настай нь 1, 3 настай дүү нараа өдөржин хардаг байсан нь үнэн шүү дээ. Урагшаа харж амьдаръя.

Зочин [202.9.43.17] 2019-07-01 04:16:49

Мон ч зовлон узээгуй хумуус байгаа биз тэр ходолмор зуслан гэдэг чинь наад бутэн 24 цагийн хуухдийн боолчлолын дэргэд зугээр л жаргал зугаа байсан юм гэдгийг л хэлээд байна шуу дээ ядуу америк айлын хуухдууд бол юун сургуульд сурах 10 хурлээ бол ажлын мал болно бух насаараа тэр боолын ходолмороо л хийнэ гээд бодоод уз

Зочин [43.242.243.72] 2019-07-01 03:41:55

миний мэдэх социализмд ийм хүүхэд тамалдаг ажил байгаагүй шүү.

Зочин [59.153.114.119] 2019-07-01 04:07:20

Социализмаа үзсиймуу, хөдөлмөр зуслан,төмс ногоо, ургац хураалт, шарилж зулгаах ажил бишүү. Хоол унд муутай, ангиараа бөөстөөд л ирдэг байлаа. Одоо бид бараг бүгд шарилжны харшилтай. Хаягдал цаас, яс, чернилийн сав түүж тушааж үзсиймуу. Хөдөлмөр хийсэн бол үнэлдэг, сургуулийн хүүхдээр энэ ажлыг хийлгээд хөлс өгснийг нь мэдэхгүй юм. Хөдөө орон нутагт бас хөдөлмөр хийлгэдэг л байсан байлгүй.

Зочин [66.181.190.78] 2019-07-01 03:23:30

Tiim shuu

Зочин [202.9.43.17] 2019-07-01 01:53:49

Социализм балиар заваан хэцуу байсан гэж нулимдаг хумуус америкийн сайхан капитализм ямар их хуний амь боолын ходолмор дээр боссоныг нэг олоод судлаад уншчаасай 10 нас хурээл уцлдвэрт ажил орно хол дээрээ тогтож чадахгуй болтлоо ажиллана бух насаараа тэгж л онгорооно мон ч хэцуу бэрх амьдын там гэдэг нь байсан юм билээ

Зочин [59.153.114.119] 2019-07-01 03:22:30

Буцаах боломжгүй юмыг санан дурсах юунд хэрэгтэй юм бэ, социализм хэцүү байсаан, хэцүү байсан. Одоогийн нийгэм маань ч хэцүү байна. Гэхдээ соц тай харьцуулахгүй, ядаж хүссэн үгээ хэлж болж байна, дуртай газраа явж болж байна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.