32-ын тойргоос “Хангай” хотхон хүртэлх замыг өнөөдрөөс хаалаа

М.Амаржаргал / Нийгэм

Нийслэлийн авто замын газраас 100 айл орчмын замыг шинэчлэхтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн хаахаар болжээ. Гэхдээ замыг бүрэн хаахгүйгээр гурван хуваан хэсэгчлэн хаах аж. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн энэ сарын 10 хүртэл 32-ын тойргоос “Хангай” хотхоны уулзвар хүртэл хаах аж. Хоёрдахь хэсэг буюу энэ сарын 14-28 хүртэл “Хангай” хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл хаана. Гуравдах хэсгийг энэ сарын 28-аас ирэх сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газар орчмоос 100 айлын дөрвөн замын уулзвар хүртэл хаахаар болжээ. Ингээд тус чиглэлүүдэд түр зам гаргасан байна. Эхний чиглэлд зорчих хүмүүс “Хангай” хотхоныхоо зүүн талаар явах бол хоёрдахь чиглэлд хаагдахад иргэд 100 айлын зүүн талын Сэлбэ голын далангаар зоричх юм байна. Тэнд давхар болон түр зам гаргасан юм байна.

Авто замын хөгжлийн газраас өгсөн мэдээллээр замын ажлыг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 15 хүртэл гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд цаг агаарын нөхцөл байдал тайван байвал хугацаандаа ашиглалтад оруулах боломжтой гэнэ. Замын нийт урт 1.6 км. Төсөвт өртөг нь 3.4 тэрбум төгрөг юм. Өртгийг өндөр гэдэг шүүмж буй. Тэгвэл холбогдох газрын өгсөн мэдээллээр замын доорх шугам, хоолойн зардалд төсөв их тусаж байгааг онцоллоо. Замын үндсэн хэсэгт ногоон байгууламж, гэрэлтүүлэг, дугуйн болон явган хүний зам багтжээ.


Сэтгэгдэл

Зочин [112.72.12.6] 2019-07-01 12:46:21

3 хэсэг таслаж байхаар 3 компанид өгөөд зэрэг хийхгүй яавдаа. Ер нь цаашид ямарваа ажлыг тогтсон цаг хугацаанд нь гүйцэтгүүлж хугацаа хэтэрвэл хүү алданги боддог баймаар юм. Тэгж байж л энэ компаниуд хариуцлөгө гэдгийг ухамсарлана

Зочин [202.126.88.186] 2019-07-01 09:36:11

Амьдрал мэдэхгүй цагаан гартай хүмүүс ард түмнийг хайрладаггүй юм

Зочин [103.229.121.10] 2019-07-01 05:48:41

5.01-нээс 6.15 хүртэл засч болоогүй юм уу? Хүмүүс ид зуслан гарсан болон барилгын засварын үеэр давхцаад зам хаагаад улам түгжрэл үүсгээд байх юмаа МАНгарууд. Өөрсдөө хашаа энэ тэрийг шахахыг бодохоос өөр ард түмнийг бодох юм алга уу?

Зочин [202.126.89.98] 2019-07-01 03:51:05

5 сард эхлүүлж болоогүй юмуу? Барилгын ид үед хүмүүсийг хорлосон яадаг МАНгуу ажил вэ? Бөглөрдөг дээрээ бөөн овооролдоон болно доо. Бороонд буруу заагаад 9 сард нэг юм нээж тууз хайчлах байхдаа. Новшсанаа!!!

Зочин [122.201.24.54] 2019-07-01 07:49:24

5 6 sarrd hiij bhgyi yAsan hyyrnyyd we


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.