Б.Индра: 100 айлын 1.6 км авто замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр урт байна

Д.Тулга / Нийгэм

Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын авто замыг өнөөдрөөс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “100 айлын авто замыг өнөөдрөөс эхлэн гурван хэсэгт хэсэгчлэн хааж шийнэчлэн засварлахаар шийдвэрлээд байна. Эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл хаана. Долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчилж хаана гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад засвар шинэчлэлтийн ажил тав хоног урагшаа хойшоо болох магадлалтай” хэмээлээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “100 айлын 1.6 км авто замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр, хоёр талаараа явган болон дугуйн замтай, ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой иж бүрэн зам байх болно. Энэ хавиар үйлчилгээний газрууд ихтэй, суурьшлын бүс учраас нэг мөсөн хаалгүйгээр гурван хэсэг хувааж хаах болсон. Зам барилгын ажлыг графикт хугацаандаа дуусгах үүднээс хүн, хүч, техник хэрэгслээ 100 хувь бэлэн болгосон байгаа. Нийт 3.4 тэрбум төгрөгөөр барина. 100 айлын зам доогуур маш олон шугам сүлжээ бий. Үүнийг хүчитгэх, заримыг нь зайлуулах, тунелийн системд оруулах зэрэг олон ажлууд хийгдэнэ. Үүний дараа дахин шугам сүлжээний ажил хийгдэхэд замаа эвдэж, хуулах шаардлага гарахгүй. Мөн борооны ус зам дээр тогтдог байдал цаашдаа энэ зам дээр огт гарахгүй. Түүнчлэн хотын мэдэлд байгаа нийтийн эзэмшлийн газар дээр зогсоолын тоог нэмэгдүүлж, шинээр барина” хэмээв.

100 айлын замыг хэсэгчлэн хаах үеэр зорчих түр замын зураг

Улаанбаатар зам, засвар арчлалтын газар зам барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

жмх [66.181.165.246] 2019-07-02 00:03:37

1.6км зам тавих гэж хөгийн юм болох нь. Хэвлэлийн хурал хийгээд л ..... Алтан зам тавих гэж байгаа юм уу? эсвэл манай авилгачид хүрз лоом бариад өөрдсөө төвих гэж байгаа юм уу?Ер энэ 1,6 км зам тавих асуудлаараа НҮБ-д илтгэл хэлэлцүүлэг хийвэл яасан июм бэ ?

Зочин [202.131.249.218] 2019-07-01 23:57:05

Ээж нь 164 см өндөртэй аав юм.=өргөн нь 12м урттай юм.

Зочин [103.26.193.171] 2019-07-01 10:49:09

Энэ нэг сэтгүүлчийг дээ, өргөн нь 12 м урттай байна гэж яаж бичиж чадаж байнаа. Өргөн нь 12 м байна гээд л болоо биш үү, ээ дээ энэ хөлсний ажилчид уу?

zochin [202.126.89.133] 2019-07-01 10:11:49

opgon ni 12 m ypt gej bichdeg ym yy cetgvvlch neptei vxep ee avgvii bol bas ya baigaa daa mal chini

Зочин [202.9.43.17] 2019-07-01 10:08:43

Холдуу коммунист дарга нар хуний толоо зам тавихгуйн жишээ энэ хажуугаарх бух зогсоолыг хусаж хаяад шулуун зам тавьж байгаа нь энэ тэр 100 айлын замаар зовхон машинууд явж онгорох л зорилготой байдаг муу угуйшд тэр хавьд уйлчлуулэх гэж очдог юм

үхэр [66.181.185.41] 2019-07-01 09:55:05

мал индра найруулага муу тэнэг

Зочин [119.40.103.6] 2019-07-01 09:49:31

AMJILT SAIN BAINA

Зочин [202.126.88.186] 2019-07-01 09:46:57

зассан хойно нь юу хийсэн нь мэдэгдэнэ.

Зочин [66.181.161.18] 2019-07-01 09:38:31

ѳргѳн нь 12 м урттай. урт нь 1.6 км урттай байнаа гэж ойлго

Зочин [66.181.161.18] 2019-07-01 09:39:06

1.6 км ѳргѳнтэй

зочин [59.153.114.34] 2019-07-01 09:16:26

ашгүй дээ зуун айл гэж нуль хог новш байдаг . одоо нэг цэгцлэх нь

zozin [66.181.161.9] 2019-07-01 08:26:18

Urgun in urt bna gej uy gsrn ug ve


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.