ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN сайтын уншигч танд

Д.Тулга / Нийгэм

ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN САЙТ 2019.07.2-НЫ ӨГЛӨӨНИЙ БАГЦ МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА

НААДМЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

Өнгөрөгч 2018 онд дэлхий дахинаа хамгийн хүлээлттэй байсан ном бол АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн дуртгал "Becoming" байв. Тэгвэл 2018 оны 11-р сард гарсан, өдгөө ид шуугиан тарьж буй уг номыг бид маш богино хугацааны дараа монгол хэлээрээ унших боломж бүрдсэн. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр түүний ном хамгийн их борлогдсон мөн хамгийн олон хэлээр орчуулагдаж буй номоор нэрлэгдээд байна.

http://www.unread.today/app/webroot/files/66d4f976fb39081e948165ced270bba1.png

Номын хэсгээс...

Мишель Обамаг бид харизматик, "догь" эмэгтэй гэдгээр нь мэднэ. Тэрээр 8 жилийн турш АНУ-ын тэргүүн хатагтай байхдаа нөхрийнхөө гол тулгуур болж, тусалж дэмжиж байсны сацуу өөрийн хувь шинжийг хадгалан хүчирхэг дүр байж, нөхрөөсөө дутуугүй алдартай байж чадсан билээ. Барак Обама, Мишель Обама хоёрын биеэ авч яваа байдал, хоорондын нийцэл, хайр сэтгэл, энэ бүхэн зурагт, интернэтээр мэдээ үзэх олон олон сая хүнд таатай дулаан мэдрэмж төрүүлдэг байв.

Мишель Обама тун ховорхон түүхийн эзэн. АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгч болох хүнтэй амьдралаа холбож, өөрөө АНУ-ын анхны өнгөт арьст тэргүүн хатагтай болсон. Тийм ч учраас тэдний үг, үйлдэл бүрийг олон нийт нарийн харж анзаардаг байв. Энэ үед харин Мишель Обама маш нээлттэй, өөрийнхөөрөө байж чаддаг байснаараа олны талархлыг хүлээсэн билээ. Тэр яг л энэ нээлттэй, өөрийнхөөрөө зан чанараа намтар номдоо ч бас бүрэн тусгажээ.

Наадмын өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ сарын 11-15-ны өдрүүдэд болно.

image

"Долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Долоодугаар сарын 16-наас хэвийн ажиллана. Харин галт тэрэг, олон улсын нисэх онгоц баярын өдрүүдэд хуваарийн дагуу зорчино

МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

https://pixfeeds.com/images/topic/6293/1200-6293-colors-photo2.jpg

Улаан өнгө нь залуу, хөгжилтэй цовоо мэдрэмж төрүүлдэг онцлогтой бөгөөд энэ өнгө нь хүч, өөртөө итгэх итгэл, гал халуун мэдрэмж төрүүлдэг. Мөн дулаан, мэдрэмжтэй өнгө болохоор хооллох дур хүслийг нэмэгдүүлж сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэг. Ерөнхийдөө залуу хүмүүст илүү тохиромжтой бөгөөд албан ёсны бус, спорт хувцсанд их хэрэглэгддэг өнгө.

Ягаан өнгө нь аз жаргал, хүсэл мөрөөдлийг илэрхийлж зөөлөн дулаан мэдрэмж төрүүлдэг. Цайвар ягаан өнгө нь романтик уур амьсгалыг бүрдүүлэх бөгөөд бараан ягаан өнгө нь драматик уур амьсгалыг бүрдүүлнэ. Ягаан өнгө нь зөөлөн бүрэг ичимхий, эмэгтэйлэг мөртлөө дэгжин чамин, дотно нөхөрсөг байдлыг илэрхийлдэг учираас сүй тавих ёслол болон хуримын ёслолд эхнэрийн даашинзанд их хэрэглэгддэг. Цайвар арьстай хүнд зохих өнгө. Ягаан өнгөтэй, хар болон цагаан саарал өнгүүд сайхан зохицоно.

Бор өнгө нь хаврыг санагдуулж намбалаг, төлөв төвшин, итгэлтэй байдал, бодитой, эгэл жирийн нөхөрсөг байдлыг гаргадаг ерөнхий өнгө бөгөөд хэнд ч сайхан зохих учираас эрэгтэй эмэгтэй хүмүүс олон янзын хувцсанд ашигладаг.

Ногоон өнгө нь байгалийн өнгө бөгөөд хүсэл мөрөөдөл, эрүүл мэнд, залуу нас, өсөлт дэвшилт гэх зэргийг билэгддэг. Цайвар ногоон нь намуун тайван уур амьсгалыг үүсгэх ба тод ногоон нь хөөрөл идэвхи зүтгэл зэргийг илэрхийлж, бараан ногоон нь тайван мэдрэмж төрүүлнэ. Ногоон нь бусад өнгөнүүдтэй хоршихоосоо илүү дангаараа хэрэглэгдэх нь их байх бөгөөд цайвар арьстай хүнд илүү сайхан зохино.

Үзмэн ягаан Улаан болон цэнхрийн нэгдлээр бий болдог үзмэн ягаан өнгө нь ньюанс-г илэрхийлдэг. Ид шидийн, зөөлөн шинж чанартай учираас илүү эмэгтэйлэг өнгө бөгөөд дундаас дээш насныхан болон цайвар арьстай хүнд зохино.

Шар өнгө нь нүдэнд сайн тусдаг өнгө бөгөөд нарны өнгө гэдэг утгаараа хөгжилтэй цовоо өнгө юм. Шар өнгө нь ягаанаас илүү цайвар шинэлэг бөгөөд романтик, нөхөрсөг, эмэгтэйлэг өнгө боловч хөнгөмсөг, хөөрөл, хүсэл тачаал, өвчин эмгэг, нозоорол, олон ааш, тэмцэл гэх мэт таагүй мэдрэмж ч төрүүлдэг. Гэгээлэг залуу өнгөнд харьяалагдах өнгө бөгөөд бараан арьстай цонхигор хүнд зохихгүй. Шар өнгө нь ихэвчлэн дангаараа хэрэглэгдэх нь их бөгөөд тодорхой хэсэгт нь тохирсон өнгөөр тодруулж өгвөл зүгээр.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.