Владимир Путин Итали улсад албан ёсны айлчлал хийнэ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин долдугаар сарын 4-ний өдөр Итали улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр тус улсын удирдлагуудтай хэлэлцээ хийхээс гадна Ромын пап Францистай уулзахаар болжээ.
Өчигдөр Кремлийн гаргасан мэдэгдэлд “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин долдугаар сарын 4-ний өдөр Италид албан ёсны айлчлал хийж, тус улсын ерөнхийлөгч Сержо Маттарелла, ерөнхий сайд Джузеппе Конте нартай хэлэлцээ хийхээр төлөвлөсөн” гэжээ.
Тэд ОХУ-Италийн улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны тухай гол асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнээс гадна бүс нутаг болон олон улсын яаралтай асуудлыг ч хамарч хэлэлцээ хийх юм байна.
Түүнчлэн Путин энэ үеэр Ватикан хотод айлчилж, Ромын пап Францистай уулзахаар болжээ.
Эх сурвалж: Tass.com
Сэтгэгдэл