МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авлаа

Б.БУРМАА / Улстөр

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа хийх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг наадмын дараа хийх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар хэлэлцлээ.

Ингээд бүлгээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг наадмын дараа хийх Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах шийдвэрийг гаргалаа.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хоёрдугаар хэлэлцүүлгийн нэгдсэн чуулганыг 16-наас эхлэн явуулахаар шийдвэрлэлээ. Наадмаас наана ажлын таван өдөр ажлын дэд хэсгүүд, ТББ хороо хуралдана. Зарчмын зөрүүтэй саналын хувьд 100 орчим санал гарсан. Эдгээрийг цэгцлэх, нэгтгэх томъёолох гээд нэлээд их ажил бий. Тэдгээр ажлыг өнөө маргааш хоёр хийнэ. Хоёрдугаар хэлэлцүүлгийн нэгдсэн хуралдаан 16-20-ны хооронд явагдана. Хаврын ээлжит чуулганыг энэ сарын 5-нд хаагаад ээлжит бус чуулганыг мөн өдөр нээхээр тогтлоо. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй байдлаар явах ёстой.” Гэв.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.128] 2019-07-04 15:04:58

эдгээр нөхөд үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй шүү зөвхөн өөрсдийнхээ эрх ашгийг хамгаалсан өөрчлөлт оруулөхаар улайрч байна, ард түмэн болгоомжтой байгаарай

Буруу Цолмон [103.10.23.111] 2019-07-04 12:02:38

Хулгайч нар намын нэрээр төрийн толгойд зайдалдаг Нам төвтэй улс төрийн тогтолцоох хэвээр хадгалаж үлдэх гэж Төрд үүрэлсэн хулгайч нар их улайрч байна Энэ тогтолцоо байгаа цагт Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх нь ач холбогдол огт үгүйтэй адил зүүл Хулгайч нарын эрх мэдэл харин улам ихсэнэүү гэхээс багсахгүй

Зочин [103.111.68.3] 2019-07-04 11:07:05

Итгэж үл болох энэ удаагийн 76 шүү!

Иргэн [103.212.118.146] 2019-07-03 21:01:02

ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАХ ГЭЖ МАН ЗУРГААГИЙН ДАВААНД ЗОДОГЛООД БАЙНА. ДАВЖ ЧАДАХ БОЛОВ УУ. ШОРООТОЙ БӨХ БУЛХАЙ ХИЙЖ Ч МЭДЭХ ЮМ ШҮҮ. БОЛГООМЖЛООРОЙ. АРД ТҮМЭН

үхэр [66.181.185.41] 2019-07-03 18:11:51

юу хууль батлах явж морио уяацгаа.мориудаа.ккк


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.