“Интермэд”, “Ачит-Элит” зэрэг эмнэлгүүдэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Өнөөдөр НМХГ-ын даргын дэргэдэх удирдах зөвлөлийн хурал болж, "Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдэд хийсэн хяналт шалгалт"-ын дүнг танилцууллаа. Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 29 байгууллагын 30 салбар нэгжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд давхардсан тоогоор нийт 218 зөрчил илрүүлж, 13 байгууллагад зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Шалгалтаар 11 байгууллагын 14 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор түр, хэсэгчлэн зогсоож, 146 зөрчлийг үндэслэн эрх бүхий албан тушаалтны 13 албан даалгавар хүргүүлж, 5 хуулийн этгээд, 8 хүнд нийт 17.400.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулсан байна.

Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан /хадгалж байсан/, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй “Сантгэжээ трейд” ХХК, “Ачтан-Элит” ХХК, “Баярнэл” ХХК зэрэг гурван аж ахуйн нэгж, байгууллагад зөрчлийн хэрэг нээж, торгууль шийтгэврийн арга хэмжээ ногдуулж, рентген аппаратын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор гурван сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоожээ. Мөн “Баярнэл” ХХК нь эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул агуулахад хадгалж байсан рентген аппаратыг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар битүүмжиллээ.

Цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй “Сновболл”, “Оюудент”шүдний эмнэлгүүд, тусгай зөвшөөрөлтэй боловч цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн “Оксмон”, “Интермед”, “Бадрахтулга”, “Мон-Эмаль”, “Бабуно”, “Төр-Аюуш”, “Анагаах урлаг” зэрэг байгууллагын гаргасан зөрчилд зөрчлийн хэрэг нээж, торгох шийтгэл ногдуулж, рентген аппаратын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор гурван сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.

  • Хяналт шалгалтад хамрагдсан 29 байгууллагын 30 салбар нэгжид нийт 158 цацрагтай ажиллагч ажиллаж байна. Шалгалтаар дараах нийтлэг зөрчилүүд илэрлээ.
  • Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 20.7 хувь буюу 6 байгууллагын 12 цацрагтай ажиллагч мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамрагдаагүй;
  • Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 44.8 хувь буюу 13 байгууллагын 47 цацрагтай ажиллагч мэргэжлээс шалтгаалах эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй;
  • Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 44.8 хувь буюу 13 байгууллагын 92 цацрагтай ажиллагчийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалтад хамруулаагүй;
  • Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 27.6 хувь буюу 8 байгууллагын 18 цацрагтай ажиллагчдад хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг олгодоггүй;
  • Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 58.6 хувь буюу 17 байгууллага нь байгууллагын даргын баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу цацрагийн аюулгүй байдалд дотоод хяналт хийдэггүй;
  • Хяналт шалгалтад хамрагдсан нийт байгууллагын 58.6 хувь буюу 17 байгууллага нь цацрагийн хэмжилтийн багажгүй байна.


Сэтгэгдэл

зочин [103.26.194.210] 2019-07-07 12:12:35

Товч бегеед тодорхой бичиж болохгуй юу. нэг угээ хэдэн ч удаа давттдаг юм. хэт нуршсан, хэлэх гэсэн санаагаа гаргах гээд дуншаад байх юм.

Зочин [182.160.1.49] 2019-07-05 04:23:47

Манай эмнэлгүүд маш өндар үнэтэй үйлчилгээ үзүүлдэг болжээ.Жирийн иргэд өвдлөө гэхэд чанартай эмчилгээ үйлчилгээ авахад маш хэцүү болсон.Иргэдийн өвчин зовлонгоор бизнес хийж асар их орлого олж байгаа эмнэлгүүд ядаж и баримт өгдөг болгомоор байна.Үүний дагуу улс татвараа авдаг,өндөр үнэтэй эмчилгээ үйлчилгээ авсан иргэд нотлох баримттай үлдэхгүй бол эмнэлгүүд буруу зөрүү чанаргүй эмчилгээ үзүүлсэний төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байна.

Зочин [202.126.88.65] 2019-07-05 03:57:21

Hynalt sain bol bvh zvil nomndoo orno daanch hynaltin baitsaagch nar ni hvreltsdeggvimuu ajlaa muu hiidgeed bolood bvh zvil zambraagvi huuli zorchigdoj bn irged ch dor bvrnee shaardlaga heleh heregtei dutagdlin hajuugaar dugai ongotch bolohgvi tanii vvreg

Хх [202.179.4.242] 2019-07-04 13:23:18

Баярлалаа, хун ардын аюулгуй байдлыг сайн шалгаж хянаж байж л сайжруулнаа

Зочин [202.21.112.98] 2019-07-04 09:41:35

Neeh unetei

Зочин [202.9.43.82] 2019-07-04 09:14:28

intermed odo boliosoi. undur unetei murtluu tuhuurumjuu ch saijruulku. hymyysiig horduulaal suuj baidag bn shd.

Зочин [202.9.43.25] 2019-07-04 09:10:09

шүдний найдвартай эмнэлэг байна уу хиймэл шүдэлбэртээ сайн ?

Зочин [202.126.89.42] 2019-07-04 09:06:32

Ulsiin emnelguud iluu garna gej baihgui dee

Зочин [203.169.49.98] 2019-07-04 08:54:51

Хяналт шалгалтанд хамрагдсан байгууллагын гэдэг өгүүлбэрийг 7 удаа давтан бичиж ямар бичгийн соёлгүй гэдэгээ харууллаа.

Зочин [66.181.161.40] 2019-07-04 13:34:00

ойлгохгүй бол усан толгойндоо гомд, бичгийн соёл ч гэх шиг

Teneguud [219.142.99.5] 2019-07-04 07:28:22

Шулж мөлжихдөө ч олигтойхон тоног төхөөрөмж ашиглаж чадахгүй мэдрэл гарууд бол бидний монголчууд л юмдаа. Яанадаа


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.