Сэрэмжлүүлэг: БНСУ-ын хилээр мах махан бүтээгдэхүүн оруулахыг завдвал торгууль нь 10 сая вонн болжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

БНСУ-ын хил дээр олон улсын иргэд өндөр торгууль төлөх болсныг мэдэгдсээр байгаа. БНСУ Африкийн гахайн мялзан өвчин(ASF) гарсантай холбогдуулан иргэдийн хилээр оруулах малын гаралтай бүтээгдэхүүний хоригийг өнгөрсөн 6 дугаар сараас эхлэн чангатгаж торгуулийн хэмжээг 10 хүртэл сая вон болгосны үр дүнд тус улсын хилээр хууль бусаар гар тээш, ачаанд орж ирдэг малын гаралтай бүтээгдэхүүн 23.3 хувиар буурлаа хэмээн мэдэгдлээ.

image

Өнгөрсөн 1-5 дугаар сарын хооронд гадаадаас аялал, жуулчлалаар зорчигчдын дундаас тус улсын хилээр малын гаралтай бүтээгдэхүүн оруулж ирэхийг завдсан 8738 удаа/11 969кг/-гийн хэргийг илрүүлж байсан бол зөвхөн 6 дугаар сард 6707 удаа /6155кг/ -гийн хэргийг илрүүлжээ.

Өнгрөсөн сард хориг арга хэмжээг мэдсэн ч үл тоомсорлон малын гаралтай бүтээгдэхүүн оруулж ирэхийг завдсан 13 удаагийн үйлдэлд Узбекистан, БНХАУ-ын тус бүр гурав, Филиппин, Тайланд, Монгол улсын тус бүр нэг нэг иргэн холбогдоод байна.

Анхааруулж хэлэхэд тус улсын хилээр 0.4 кг буюу 400 грамм хүртэл мах, махан бүтээгдэхүүн илэрсэн тохиолдолд 5 сая воноос эхлэн торгох ба хилийн зурвасаар оруулалгүй буцаах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдлээ.


Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 07:23:44

<a href="https://t.me/filmfilmfilmes/19">Гарри Поттер и Дары Смерти</a>

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 03:59:33

коли закінчиться війна в україні передбачення <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли закінчиться війна в україні 2022 екстрасенси</a> коли закінчиться війна в україні передбачення

Зочин [66.181.179.182] 2019-07-09 09:42:05

Монголд хар тамхи орж ирсээр

Зочин [80.214.70.252] 2019-07-05 09:35:14

Bolj


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.