Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ажлын эхний хэсгийг хүлээн авлаа

Б.БУРМАА / Улстөр

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудлыг нийслэл хотоос ойролцоогоор 50 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 орчим км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндий гэдэг газар байгуулж байгаа бөгөөд агаарын хөлгийн хоёр талын буулт хийх боломж бүрдүүлсэн, нислэгийн хөдөлгөөний удирдлагын шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглон, олон улсын зохих стандарт, шаардлагуудыг бүрэн хангах бүтээн байгуулалтыг гүйцэтгэж ашиглалтад орууллаа.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлыг холбосон авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж өнөөдөр ашиглалтад орууллаа. Энэ зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа- Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32,226 км урт, асьфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31м, хоёр урсгал зургаан эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн хурдны авто зам юм.

image

У.ХҮРЭЛСҮХ:ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН БҮХ ХҮМҮҮСТ ЗАСГИЙН ГАЗРЫН НЭРИЙН ӨМНӨӨС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Хурдны замын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нарын албаны хүмүүс оролцлоо.Хурдны замыг ашиглалтад хүлээн авах ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв.

Тэрбээр “Манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, түгжрэлийг бууруулах, аймгуудын төвүүдийг нийслэл хоттой холбох зэрэг эд бүтцийн олон томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсаар байгааг энэ сайхан баярын өдөр тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхи чармайлт гарган ажилласан төрийн байгууллагууд, дотоодын болон гадаадын аж ахуй нэгжүүд, гүйцэтгэгч компаниуд, хамтран ажиласан бүх байгуулага, хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Та бүхний ажил үйлс бүтэмжтэй, өөдрөг байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжих болтугай” гэв.

Үүний дараа БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин үг хэлэв. Тэрбээр энэхүү зам нь Монголын улсын анхны хурдны зам бөгөөд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт болж байна. Энэхүү зам нь Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, өнгө төрхийг өөрчлөхөд их нэмэр тустай байх болно гэдгийг онцоллоо.

image

Үүний дараа УИХ-ын гишүүн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл үг хэлсний дараа тууз хайчилж замын хөдөлгөөнийг албан ёсоор нээсэн юм. Уг замаар зорчих автомашинуудаас овор хэмжээнээс нь хамааруулан 5-50 мянган төгрөгийн хураамж авах талаар энэ үеэр албаны эх сурвалж мэдээлсэн юм.

image

image

image

-140,3 САЯ АМ ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ ЭНЭ ЗАМЫГ ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАРЬЖЭЭ-

Төслийн хүрээнд 32,2 км альфалтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт зургаан ширхэг гүүр, 21 ширхэг нүхэн гарц (явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал амьтан нэвтрэх зориулалттай), 28 ширхэг дугуй хоолой тус тус баригджээ.

Барилгын ажил гүйцэтгэх, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг Зам тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр байгуулж, 2016 оны зургадугаар сарын 06-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуй нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажиллажээ. Уг төслийн ажлын нийт өртөг нь 140,3 сая ам доллар бөгөөд барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долдугаар сарын гуравны өдөр ашиглалтад оруулаад байна. Энэхүү хурдны авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК болон “Эс Ар Пи” ХХК хамтран гүйцэтгэжээ.

image

image

image

ОЛОН УЛСЫН ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН КОНЦЕССЫГ ЯПОН МОНГОЛЫН ХАМТАРСАН “НЬЮ ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ” ХХК-Д ШИЛЖҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны зургадугаар дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн.

Үүний дагуу Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессоор Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-д шилжүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Концессийн гэрээнд нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, нөгөө талаас Япон, Монголын хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл оролцож үзэглэлээ.

Концессын гэрээний хэрэгжих хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээгээр шилжүүлснээр Азидаа нисэх буудлын үйлчилгээгээр тэргүүлэгч Япон улсын менежмент /НОУ-ХАУ/, үйлчилгээний соёлыг өндөр түвшинд нэвтрүүлэх, нислэгийн урсгал, зорчигчдыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор цаг агаараас шалтгаалсан нислэг саатал эрс багасах юм.

Концесс эзэмшигчдэд Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдсан шинэ нисэх буудлын барилга, байгууламжаас агаарын навигацийн үйлчилгээний барилга байгууламж, агаарын хөлгийн засвар үйлчилгээний байгууламж, шатахууны байгууламжаас бусад барилга байгууламж, түүний инженерийн шугам сүлжээ, холбогдох тоног төхөөрөмжийг ашиглуулахаар гэрээнд тусгасан байна. 53726 м2 талбай бүхий уг нисэх буудал нь жилдээ гурван сая орчим зорчигч хүлээн вач, 22000 агаарын хөлөг үйлчилгээнд явуулах хүчин чадалтай юм.

Гэрээ үзэглэх ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Монгол Улсын засгийн газар төрөөс Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогодоо агаарын тээврийн салбарыг нийгэм, эдийн засгийн тэргүүлэгч чиглэл болгон тусгасан. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайдын Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр энэхүү нисэх онгоцны төслийн менежментийн гэрээг шуурхай байгуулах асуудалд манай Засгийн газар онцгой анхаарч ажиллалаа. Улмаар төр, хувийн хэвшлийн нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулах-ашиглах- шилжүүлэх менежментийн концессын гэрээг өнөөдөр байгуулж буй нь манай иргэний агаарын тээврийн боловсон хүчний хөгжлийг дэмжих Япон улсын шинэ технологи, туршлага, үйлчилгээний жишгийг Монгол Улсад нутагшуулах зэрэг олон талын ач холбогдолтойгоос гадна Монгол Японы талуудын харилцан ашигтай урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болж байгаад миний бие баяртай байна” гэлээ.

image

image

image

image

image

ХӨШИГИЙН ХӨНДИЙН ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ШАЛГАХ НИСЛЭГИЙГ “МИАТ” ТӨХК ҮЙЛДЛЭЭ

Үүний дараа Хөшгийн Хөндий дэх Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр шалган батлах шалгалтын нислэгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн EA-CXV бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгөөр Ч.Нямсайхан даргатай нисэх бүрэлдэхүүн амжилттай хийж гүйцэтгэлээ. Тус нислэгээр уламжлалт навигацид тулгуурласан нарийвчлалтай болон нарийвчлалтай бус ойртолтын журмуудыг /ILS RWY 29, LOC RWY 29, VOR/DME RWY 29, VOR/DME RWY 11 гэх мэт/ шалгасан байна.

“МИАТ” ТӨХК тус нисэх буудалд зориулан шинээр зохиосон хэрэглэлийн нислэгийн журмуудыг батлах нислэгээр шалгаж холбогдох дүгнэлтийг ИНЕГ-т хүргүүлэх юм байна. Дээрх шалгалтын нислэгийн бэлтгэл ажлыг хангахад ИНЕГ-ын Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтэс, Шинэ нисэх буудлын Агаарын навигацын үйлчилгээний Ажлын хэсэг болон бусад холбогдох нэгжүүдтэй хамтран ажилласан юм.

image

image


Сэтгэгдэл

Өвгөн [202.9.43.30] 2019-07-06 23:00:07

У.Хүрэлсүх ЕС.даа талархал илэрхийлье МАНАН-гийн 60-тэрбумын оркууд яг хийж харагдаач .Хүрэлсүх Е.С -зориг гаргаагүй бол өдийд шамбаарладаад байж байх байсан Хүрэлсүх ЕС -үнэхээр зориг гаргаж тэсрэлт хийсэн шүү дээ ,өөр аавын хүү ингэж зориг гаргаагүй шүү дээ .дээр нь УИХ-ын 5 -залуу гишүүд улам эрч хүчтэй МАНАН-г устгах хэрэгтэй ,тэгэж байж л монгол улс ,ард түмний магнай тэнийнэ дээ .

Irgen [202.9.43.31] 2019-07-06 00:44:10

Chanartai ym xiisen gexed itgexgyi bna tegej yne nemegdej japon taliin sanaliig avsangyi solongostoi geree xiilee geed xevleleer neg bichigdeed bsan neg said neg zasag soligdoxooroo tengyyd idex yyxaa bylaaldaad zogsoogood bga tyxail yrigdaj bichegdeed bsan xylgaichyydiin yrt gar orood bga bol oligtoi ym boloogyi ni todorxoish de ayulgui nuxtsluu deed zergeer xangaasai bilee

Зочин [43.250.126.130] 2019-07-05 23:29:04

Хүрэлсүхэд хүртээл байхгүй. Өмнөх засгийн үед эхлүүлсэн ажил. Хүк бол зүгээр л шоу

Өвгөн [202.21.109.125] 2019-07-05 21:48:28

Ичмээр юм. Ганц аэровокзал барьчихаад түүгээрээ нисэх юм уу? Байшин нисдэг болчихсон юм уу? Онгоцны талын юм юу ч байхгүй байна. Ядахдаа бороо шорооноос онгоцоо хамгаалчих ангар барчихаагүй байж нээлт хийгээд байхдаа яах вэ дээ. Ангар гэхээр агуулах склад шиг юм бодно доо өмхий хулгайчууд. Онгоны ангар маш нарийн шүү дээ. маш их тоноглолтой. Дээр нь онгоцонд техник үйлчилгээ хийх нарийн тоног төөрөмж багажуудаа ч суурьлуулсан юм юу ч байхгүй. Онгоц бол нислэг бүрийн дараа цаг тутамд үйлчилгээ үзлэг хийдэг техник. Тэнд ажиллах олон зуун нарийн мэргэжлийн ажилчтдад шаардлагатай юм юу ч байхгүй. Өмхий хулгайчууд хээр барьсан хоосон байшингаараа нисч шоуд даа.

Зочин [202.9.43.65] 2019-07-05 21:18:35

2 хажуу талдаа зам чолоолж хогсох аваарын зогсоол байгаа юу ингэхэд

Иргэн [59.153.114.171] 2019-07-05 20:23:12

Үнэ нь 2 дахин нэмэгдэж, хугацаа нь 4-н жилээд сунаж, буудлаа өргөтгөхөд шаардлагатай талбайгаа хувийн компанид өгснийг нь эс тооцдол нэг буудал ашиглалтад авах суурь тавигджээ?! МЭнхболд гэдэг хүний гавъяашдээ?!

Зочин [195.46.106.44] 2019-07-05 19:23:11

Баярынхаа өмнө бас ч гэж овоо шинэ бүтээн байгуулалтын зүйлүүд хийгээд л байна. Түрүү 4 жилд ямар байлаа даа.Юмыг дуугархаасаа өмнө тал талаас нь сайн бодож үзмээр юм даа.Алдаа бүгд л биднийх, амжилт бүгд л биднийх.Өөрөө юу ч хийхгүй, чадахгүй , дээрээс н баахан шүүмжилдэг хүмүүс их байна шүү.Сайн сайхан зүйлд баярлаж,бахархаж, түүнээс суралцаж сурах тал дээр бид их хоцорч явна даа...

Zochin [202.126.89.122] 2019-07-05 19:01:38

Hurdnii zamiin deed dood hyazgaar temdeg temdgelgee bga yum uu

Зочин [139.5.216.89] 2019-07-05 18:37:42

Хурдны замаар ниснэ гээд одоо очоод очерлоод зогсоцгоочихно доо нөгөө пүүжгээчид нь. Автобусны замыг тусад нь тод өнгөөр зурж өгөөрэй, цаадуул чинь өнгө ялгахгүй давхина. Баахан хүнтэй автобусны урдуур орж давхиад аймаар ослууд гарахвийдээ

Unen [202.126.88.208] 2019-07-05 17:32:19

Za tegeed bidnii mongoor bariad bidneesee zam ashiglasni tolbor avaad yapon uudiig ulam bayajuulah geed bayarlaad baigaa yumaa daa. Maluud uhernuudee gej..

Zov bn [219.142.99.5] 2019-07-05 17:07:21

Өмнөх засгийн ажлууд ашиглалтанд ороод эхэллээ. Мангарууд юу санаачилж эхлүүлэв ээ. 5-р станцаа барихгүй юм уу. Нүүрсээ түлээд л байх уу

Жудаг [103.26.193.93] 2019-07-05 16:42:41

Болж байна. Юм ХИЙЖ БАЙНА ШҮҮ

Зочин [66.181.170.82] 2019-07-05 16:42:40

Khurelsukh Poprohoor uur yum baidagvie chaavaas ahiad ireh jil neelt hiigeed zogsooch

ХАЙРАН ЦАГ [103.111.68.3] 2019-07-05 16:33:41

зОРЧИГЧОО АВАХААРАА НЭЭЛТЭЭ ХИЙГЭЭЧЭЭ АЖЛУУДАА ЗЭРЭГ ЗЭРЭГ АМЖУУЛЖ БОЛДОГГҮЙ ЭЭ

Зочин [112.72.8.245] 2019-07-05 16:28:24

Хүрэвсүх мандтугай ура

зочин [103.212.119.246] 2019-07-05 16:25:19

Шинэ онгоцны буудал болон хурдны зам өнөөдрөөс эхлэн ашиглалтанд орлоо гэж олгох уу?

Зочин [202.126.89.98] 2019-07-05 17:56:09

Гүй юм шиг байнаа арван сарын дараа чи онгоцонд сууж болно гэж байгаа юм шиг нэгмөсөн нээхгүй худлаа тархи угаагаад МАНгарууд

би [202.70.44.46] 2019-07-05 16:21:48

санаа сэтгэл маш их сайхан байна.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.