Халх голын дайнд оролцсон ахмадад 5 сая төгрөг олгоно

М.Амаржаргал / Орон нутаг

Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолоор ойн баярыг зохион байгуулах хороог Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байгаа билээ.

Ойн хүрээнд 80 орчим ажил өрнүүлэхээр төлөвлөж, хэрэгжилтийг хангаж байна. Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол сумыг жишиг сум болгон хөгжүүлэх төсөл, “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт Монгол-Оросын залуучуудын тойрон аялал зохион байгуулах, Монгол-Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний “Сэлэнгэ-2019” хээрийн сургууль явуулна. Мөн ОХУ-ын төрийн дээд болон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний зочид, төлөөлөгч оролцоно. Мөн А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын бүрэлдэхүүн Монгол Улсад анх удаа уран бүтээлээ толилуулна.

Халх голын байлдаанд оролцож, эх орон ард түмнийхээ өмнө гавьяа байгуулсан цөөхөн ахмадууд үлдээд байгаа. Харин тэдгээр ахмадууддаа нэг удаагийн буцалтгүй тусламж болгон 5 сая төгрөг олгохоор төлөвлөжээ. Баярыг зохион байгуулахад зориулж Батлан хамгаалахын сайдын 2019 оны төсвийн багцад 1.3 тэрбум төгрөг суулгаад байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.150] 2019-07-09 19:45:05

Хуруу дарам хэдхэн буурайдаа дор хаяж 100-саяыг өгчих л дөө МАНАН -гийн ЗАХЫН ЛУЙВАРЧИНД 1-ТЭРБУМ байгаа шүү дээ ,ичээчээ" шившигээ.

зочин [66.181.176.68] 2019-07-09 09:58:09

Ахмад дайчдад тус бүр нэг зуун сая төгрөг өгчихдөө Монголын төр засаг цөөхөн хэдэн буурай баярлаг.

Зочин [202.131.225.197] 2019-07-09 07:55:00

Araich dee iimhen ym uguud baihda yah ve de .

Зочин [202.9.42.136] 2019-07-09 00:14:01

Арай л бага байна. 18 тай цэрэгт татагдаж байсан гэхээр хамгийн бага нас 98 шүү дээ

zochin [59.153.85.66] 2019-07-08 15:40:50

Aleksandroviin chuulga mongold omne ni irj baisan shyy !!

зочин [103.212.117.118] 2019-07-08 11:55:30

Өнгөрсөн жил өдийд Халхын голын дайнд оролцсон хүн 13 байсан санагдана. Одоо ямарч байсан 10 дотор байгаа. Төр хүндтэй хүмүүсээ арай л бага үнэлж байна даа. 100 саяыг өглөө гэхэд 1 тэрбум хүрэхгүй шүү дээ.

munkh [66.181.161.17] 2019-07-08 09:25:56

Tsuukhun buurluud baigaash dee. Oligtoikhon ym ug l duu. 5 sayaar chine yakhiin. Hhuukhduud ni avchikhna.

түрүүч [122.201.31.30] 2019-07-07 23:30:02

2 дайнд оролцсон дайчид маш цөөхөн байгаа байхдаа хөөрхий баяруулах хэрэгтэй. Би 1984 онд Халх голд дугаар ангид цэргийн алба хааж байхад Халх голын ялалтын 45 жилийн ой болж билээ.Тэгэхэд улсын баатрууд ахмад дайчидтай уулзаж учирч байлаа их настай буурлууд байж билээ.1980 81 82 83 84 оны Халх голд алба хаасан нийт дайчид офицер ахлагч ар гэрийнхэн бүгдэд түүхэн ялалтын 80 жилийн баярын мэнд хүргэе.

Зочин [64.119.20.166] 2019-07-07 19:17:44

halh goliin yalaltiin 80 jiliin oin komissiinhon ichij amidraachee 5 sayhan togrog ee nvdnii bulai hedhen ahmad daichin bgaa sh dee bvgded n land cruiser 200 ogson ch yadag yum vhjeesen nairaanii boh nertei amisgaanuudad Land ogdog bizdee enhtuvshin enhbold nar icheechee

АРАЙ ӨӨР ЗҮЙЛ СЭДЭЖ БОЛООГҮЙ ЮМ УУ [192.82.66.101] 2019-07-07 18:25:44

ЦӨӨН ХҮНД ЯДАЖ Л 1 ӨРӨӨ БАЙР Ч ЮМ УУ ҮЛДЭЦТЭЙ ДУРСАМЖТАЙ АЯТАЙ ЮМ ӨГ Л ДӨӨ, ДАРАА 100 ЖИЛ ГЭЭД ТЭМДЭГДЭХ ГЭХЭЭР 10 ЖИЛИЙН ӨМНӨ ЮУ ХИЙСНЭЭС ҮЛДЭХЭЭР САНАХААР ЮМ ХИЙМЭЭР БАЙНА

zochin [202.9.43.26] 2019-07-07 18:03:12

uls ornoo ugui khiij b.gaa odoo ueiin daisnuudiig yaj ugui khiikhiig baatar uvguduusuu asuu...

Зочин [103.10.23.111] 2019-07-07 17:55:02

Зөв шийдвэр бурханы оронд очхоос нь өмнө баярлуулах нь зөв хийдэг зүүлээ хийсэн хүмүүс баатарууд шүү дээ Харин орох ёсгүй хүмүүс орж болохгүй дээ

Зочин [202.55.188.41] 2019-07-07 15:02:49

Өөрсдөө идэж уух тансаглалд хэдэн тэрбум.Өөрсдийнхөн төлөө явж үхээд ирсэг хүмүүст болио наадхаа хэлэхгүй байж байгаад өгчихгүй.Цаад утга санаан чи эх орон гээд зүтгэ чамайг ингэж л үнлэн гэсэнтэй агаар нэг.

Одоо юу үлдээждээ хөөрхийс ганц нэг л хүн үлдээ байлгүй дээ [202.55.188.36] 2019-07-07 14:07:53

Одоо ч хөөрхийс юу үлдээж дээ гарын 5хуруунд багтахгүй ч байж магад нээрээ л 17хон насандаа байлдаж явсан гэвэл 97-той 20той гэхэд 100тай тэгэхээр нээх сүржин юм өгөх гээд байдаг хэдэн хүнд өгөх гэж байгаан мэдээлэл бна уу?

Зочин [202.126.89.209] 2019-07-07 12:55:05

bidend ymarch hamaa baihgui dain

Зочин [202.55.188.41] 2019-07-07 16:31:09

Том тэнэг байна да.

зочин [66.181.169.66] 2019-07-07 12:07:41

Цусаа урсгаж зүтгэж явсан цөөхөн ахмадууддаа үндсэн хууль батлалцсан нөхдүүдэд өгсөн шигээ байр сууцаа өгчихвөл яасан юм бэ

Зочин [202.179.31.107] 2019-07-07 12:05:03

Цөөхөн ахмадууд биш цөөхөн ахмад. Цөөхөн гэдэг г чинь өөрөө олон тоо заагаад байна ! Амаржаргал гуай.

Алтан-Од [203.91.115.42] 2019-07-07 11:48:39

Цөөхөн хүмүүс л үлдсэн дээ?Баярын мэнд хүргэе?Эх Орон чинь та нарын гавъяаг мартахгүй?

Зочин [202.21.127.238] 2019-07-07 11:37:44

Болдогсон бол 5 байтугай өгмөөр байна даа. Энэ хүмүүсийн бүтээсэн түүхэн гавьяаг хэзээ ч мартаж үл болно.

Зочин [202.179.31.107] 2019-07-07 12:02:35

Баяр тэмдэглэнэ гэж 1,3 тэрбум салхинд хийсгэж байхаар энэ мөнгөнөөсөө олигтойхныг үлдсэн хэдэд нь өгөөд Халх гол сумыг яадаг юм байгаа юм нэг гоё юм хийвэл зүгээр.

зочин [66.181.177.147] 2019-07-07 11:37:44

тусгаар тогтнол эх орноо хамгаалж байсан ахмадуудаас минь одоо хэдэн буурай үлдсэн байдаг юм болдоо

Зочин [202.179.31.107] 2019-07-07 12:03:54

80 жилийн ой гэхээр 17-тойдоо байлдаж явсан бол дор хаяад 97-той хүмүүс байна гэсэн үг үү.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.