ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN сайтын уншигч танд

Админ / Нийслэл

ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ: WWW.MEDEE.MN САЙТ 2019.07.7-НЫ ӨГЛӨӨНИЙ БАГЦ МЭДЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА

Өнөө маргаашдаа зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 22-27 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дорноговийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНИН САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.7.8, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 5.05-20.53
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Ус, шаварт суусан машиныг аюулгүй татаж гаргах 10 зөвлөмж

Зун цагт хөдөө салхинд гарах үед машин шаварт суух тохилдол цөөнгүй бий. Тэгвэо хялбар аргаар гаргах ямар арга зам байдгийг сонирхоорой.

1.Чирэх машинаа зөв байрлуул

Юуны түрүүнд чирэх машинаа татлага хүрэхүйц ойр, өөрөө суучихгүй хэсэгт байрлуулах.

2.Дугуйг чөлөөл

Татах, татуулах машины дугуйг аль болох чигээр нь саадгүй тал руу харуулах юмуу саад болох зүйлсийг зайлуулах. Шавраас гаргагч эсвэл ивүүр мод зэргийг хийж өгвөл бүр сайн.

3.Зориулалтын татах цэгээс татах

Эдгээр цэгүүд нь ачаалал даахуйц байдаг. Дурын хэсгээс татах нь эвдэрч тасран машиныг болон хажууд байгаа хүмүүсийг гэмтээх аюултай. Холбогч гогцоо буюу shackle аа тултал нь чангалж болохгүй. Дараа нь тайлахад амар болгохын тулд резьбаг тултал нь эргүүлээд 0.5-1 резьба буцаагаарай. Чирэгч порховноос татлагыг татаж болдоггүй. Учир нь огцом угзралт даах зориулалтгүйгээс тасарч харвах өндөр эрсдэлтэй.

4.Зөв татлага ашиглах

Уяа болгон татлага биш. Татлага нь дотроо уртасгагч, чирэгч, угзрагч зэрэг төрлүүдтэй байдаг. Та даац болон зориулалтаар нь хэрэглэвэл эдийн засагт ч аюулгүй байдалд ч хэрэгтэй.

5.Татлага хүндрүүлэгч ашигла

Татлаганы голд нь энэхүү хүндрүүлэгчийг тавьснаар тасрах үед харвах эрсдэлийг бууруулдаг. Зориулалтын хүндрүүлэгч олдохгүй үед цамц, хүрмээ ч хамаагүй тавьчхаарай.

6.Жолооч нарын харилцаа чухал

Татах үед жолооч хоорондоо ойлголцох нь чухал. Автомашины станц, гар утас зэргийг ашиглах нь илүү тохиромжтой байдаг. Боломжгүй үед гуравдагч этгээдийг жолооч нарт харагдахуйц газар зогсоон дамжуулан харилцах. Татах ажиллагаа нь эрсдэл өндөртэй учир бусад хүмүүсийг татлаганаас 1.5 дахин хол зайд байлгаарай.

7.Аливаа саад болох зүйлсийг холдуул

Машиныг чирч гаргах үед саад болох зүйлсийг холдуул. Машин чирэх ажиллагаа нь аюултай учир Жолооч нараас бусад хүмүүсийг бүгдийг мөн хол байлгаарай.

8.Автомашины арааг сонгох

Араануудыг аль болох хүнд араан дээрээ тавиарай.

9.Татаж гаргах

Бүх зүйл жин тан болсны дараа татна. Шавар элсэнд гүн суусан үед угзрагч татлага маш тохиромжтой. 20 хувь хүртэл сунаж кинетик энергийн тусламжтайгаар илүү их хүчээр татдаг.

10. Татлага дээгүүр гарч болохгүй

Чирүүлж буй машин татлага дээгүүр гарахаас сэргийлээрэй. Аль аль машинаа гэмтээнэ.

Айл гэрийг аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай байлгахад тухайн айлын гэрийн энерги маш чухал. Тавилгаа хэрхэн байрлуулах, ямар арга хэмжээ авч гэрээ тохижуулах зэрэг нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд доорх мэдээллийг танд зориулан бэлтэглээ.

Гэрийн энерги алдагдуулдаг эд зүйлс

Хаалганы урдаас толь харуулж байрлуулж болохгүй

Та гэрийнхээ хаалганы өөдөөс толь харуулж байрлуулж болохгүй. Ингэснээр хаалгаар гэрийн тань хамаг сайн сайхан энерги урсан гарах сөрөг талтай, төдийгүй айл гэрт хэрүүл маргаан үүсгэнэ.

хаалага

Хогоо гаргаж хая

Өмсөхөө больсон хувцас, гэрт тань өнгө үзэмж нэмдэггүй эд хогшил, хуучирч муудсан сав суулга. Эдгээр зүйлс гэрт тань байвал бүгдийг нь гаргаж хаяад, гэрээ цэвэрлээрэй.

Гэртээ үхсэн, хатсан цэцэг байлгах

Гэрт үхэж, гандсан цэцэг байх нь хэрүүл тэмцэл, өвчин эмгэгийг авчирдаг гэж үздэг. Та цэцгээ тогтмол усалж, арчилж байгаарай. Ингэснээр агаарыг цэвэршүүлж, гэрийн өнгө төрхийг чимэхээс гадна эерэг энергийг хуримтлуулах болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.