“Яараад яахав дээ” аян эхэлснээс хойш зам тээврийн ослын дуудлага 11.4 хувиар буурчээ

Б.БУРМАА / Хууль

Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа “Нэг Хором”, “Зөв тусгал”, “Бяцхан зорчигч” зэрэг гэмт хэрэг, аюул ослоос урьдчилан сэргийлэх зориолготой аян зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байгаа. Тэгвэл зам тээврийн ослоос сэргийлэх “Яараад яахав дээ” аяныг урин дулаан болон иргэдийн амралт зугаалах нь нэмэгдсэнтэй холбогдуулан зохион байгуулж байна.

“Яараад яахав дээ” аяныг нэг сарын хугацаатай өрнүүлж байгаагийн гол зорилго нь жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, зам тээврийн ослыг бууруулах юм. Учир нь 2018 онд улсын хэмжээнд зам тээврийн осол, гэмтлийн 29 мянга орчим дуудлага ирсэнээс 500 гаруй иргэн амь насаа алдаж, 3000 гаруй иргэн хөнгөн, хүнд, хүндэвтэр хэлбэрээр гэмтсэн байдаг. Үүний 70 орчим хувь нь дулааны улирал буюу аялал зугаалга, амралт эхэлсэн зуны улиралд гарсан.

Тус аян эхэлсэнээс хойш улсын хэмжээнд зургадугаар сарын 15-аас 28-ны өдрийн байдлаар зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл өмнөх саруудаас 11.4 хувиар, гэмтсэн хүний тоо 18.3 хувиар буурсан тоон мэдээлэл байна. Ер нь зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарч байгаа учраас жолооч бүр замын хөдөлгөөнд зохих ёсоор оролцвол энэ тоо буурах бүрэн боломжтойг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн юм.

Мөн 2019 оны эхний хагас жилийн тоон үзүүлэлтээс харахад гэмт хэрэг улсын хэмжээнд 11.6 хувиар, нийслэлийн хэмжээнд 19.8 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.108] 2019-07-08 19:06:00

Тэнэг аян шүү. Шал дэмий хэдэн ухуулах хуудас хэвлэж байхаар тэр мөнгөөрөө камер авч байгаад цагдаа нар 2 , 2оороо дүрэм зөрчснийг нь нууцаар аваад мэдээллийг нь дараагийн 200 м-т зогсож буй 2 цагдаадаа мэдээлж зогсоолгуулж торгуулаад байвал наадуул чинь Жилийн дотор дүрэм зөрчихөө болино.

Зочин [172.58.140.44] 2019-07-09 07:57:09

Tenegseed baih yu baihav sanaa zov bol zaya zob yum hiij baigaa negenee ehleed demjijtsgeeye!

Ardyyd aa!!!!yhaantai baizgaa!!! [77.159.9.169] 2019-07-08 18:11:29

Yaaraad yahab dee!!!Bi yabj bna Beejin zogsoj bna gej yg bii geed baigaa biz dee!!yundaa yaraad baigdag be?yund tyygdaad ami nasaan aldatlaa yardag bnaa!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.