Цагдан хоригдсон хоёр шүүгчийг оргон зайлах үндэслэл тогтоогдоогүй хэмээн суллалаа

Б.БУРМАА / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Харин эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгчдээс хоёрыг нь буюу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр Чингэлтэй дүүргийн шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаад байсан юм.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгосон байна. Тодруулбал, тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжид “яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1-д заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан” гэсэн үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл яллагдагч нар өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, оргон зайлахаар хийсэн үйлдэл байгааг нотолсон баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй буюу дээрхи хуулийн зүйл заалтыг нотолсон үндэслэл бүхий баримт мэдээлэл, нотлох баримт зэргийг мөрдөгч болон прокуророос шүүхэд гаргаж өгсөнгүй.

Иймд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хүлээн авч тус шүүхийн 2019 оны 07 сарын 04-ний өдрийн 239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Прокуророос яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасныг шүүх хүлээн авч яллагдагч нарыг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн” гэжээ.


Сэтгэгдэл

Odoo orgoh vii dee [108.218.234.108] 2019-07-12 14:06:25

Nuguu Ih $ avch yavaad ANU-n hil deer saatuulagdsan shuugch shig orgoh vii dee. Orgoson hoino l orgoson bn gej medne. Ayagui bol hudlaa huivaldaad tavij yavuulaad baidag baihaa. Tegeed nuguu hugjiltei ulsuud ni hunii erh ene ter yariad mongold huleelgej uguhgui, tegeed l tsagaachlaldaa dor ni orj baigaam daa.

зочинн [66.181.177.222] 2019-07-10 09:34:16

зевхенн оргон зайлах гэх ундэсслэлээр хорьдог юм бшдээ.

zochin [202.9.43.31] 2019-07-09 15:20:44

Shuugch hun egel ard hun bishiin jishee ene baina.Egel ard hetsuu gazriig teseed gardag,harin deedsuud hetseej chadahgui shuu.Yaagaad gevel ted unenees denduu hol tasarsand baidag uom!!!

Зочин [103.10.22.45] 2019-07-09 14:45:34

Engiin irgedig ingedrg belu. Bagahan asudald engin irgen holbogdoj saatulagdahad tsuutai tom gemt heregten barisan uym shig l boldog n boditoi unen bzde. Getel hurungutei mungutei humusig bolhor unen hudal n medegdehgui neg tailbar hiiged sullah uym. Dendu yalgavartai handdag yanada MGL -n tur.

Зочин [66.181.161.44] 2019-07-09 13:46:15

neg muu jijig tanhain heregtei minii medeh 1 huu tend 5-n sar suuj baigaag bi medej bna

Зочин [203.91.115.38] 2019-07-10 11:39:41

Mongoliin huuli shuuh 2 nuurtege haruulj bna.shuugch gehlere sullagdaad juriin irgenig bol yasan udaan horih bol.mongoliin shuuhed shinechlel uguilegdej bna

Зочин [202.9.42.193] 2019-07-09 13:41:42

Чингэлтэй Дүүргтйн Шүүхийн шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүх хүчингүй болгосон юм уу ? Сонирхолтой л юм ...

Зочин [66.181.181.49] 2019-07-09 12:52:04

НЭГ ЖИЖИГ ТАНХАЙ ХУЛГАЙ ХИЙСЭН ХҮНИЙГ ШУУД ХОРИОД ГАРГАХГУЙ БАЙЖ БАЙГААД ЯЛ ӨГӨӨД ЯВУУЛДАГ ЮМ БИЛЭЭ ХЭЗЭЭ МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ ХҮН БҮХЭНД ИЖИЛ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ВЭ

харамсаж байна [122.201.24.121] 2019-07-09 11:34:34

ТӨР дээгүүр даварсан авлигачин шүүгч нарыг шүүх шүүгч монголд алга. МОНГОЛын 517 шүүгчээ нэг мөсөн түдгэлзүүлж, шинээр шударга шүүгч сонгон шалгаруулж авахгүй бол авлигачин шүүгч нарыг давраах л юм байна.

Зочин [202.9.43.166] 2019-07-09 11:03:22

Шүүхийн ерөнхий зөьлөл дээр шүүгчийн шалгалтанд тэнцээд татаасгүй учир шүүгч болж чадаагүй олон хүн бий. Тэд нарыг шүүгч болгож хонгилийн шүүгчдийг зайлуулг

Зочин [87.255.199.83] 2019-07-10 00:59:42

Шийтгэхгүй орхино гэдэг гэмт хэрэгийг гааруулах шалгарсан арга мөн. Цецерон

Зочин [80.214.20.147] 2019-07-09 10:25:59

Mongold hangalttai olon huulich bna 350 shuugchig solihod yadah yum baihgui

Зочин [80.214.20.147] 2019-07-09 10:24:35

Ingevel shudarga bish bna

зочин [64.119.22.181] 2019-07-09 10:16:43

Хэрэг наймаалцах шүүхтэй байсан цагт монгол улс гэж байх хэрэггүй биз ээ

Зочин [202.21.109.68] 2019-07-09 09:32:45

бАлиар амьтад

Зочин [103.212.117.229] 2019-07-09 09:27:29

Arai heterch bna horih l heregtei

Зочин [150.129.140.156] 2019-07-09 09:23:01

зѳв шүү. шударга бх хэрэгтэй. нэг нь орголоо гээд бусдад хамаагүй шүү дээ. хуулинд нэг нэг хүнээр нь яллах ёстой гэжээ

Зочин [103.10.22.45] 2019-07-09 14:48:54

Chi dutarai tenege.

Зочин [202.126.89.202] 2019-07-09 08:52:17

Нэг нь аль эрт америкийн хил дээр саатуулагдаад байхад бусад 16 нь оргохгүй гэх баталгаа үнэндээ байхгүй л дээ.

Зочин [103.229.123.213] 2019-07-09 08:33:21

Хонгил ажиллаж л байна

Зочин [203.91.115.46] 2019-07-09 08:14:48

бүх шүүгчдийг хуугаар нь солих цаг болжээ. энгийн хүн бол хэдэн жилээр байцаалт авалгүй хорино. гахай шүүгчид авилгачид 2 хоноод л гарна. энхсайхан тарвагадорж нар 1 ч хонохгүй гарна.

Zuv [118.103.98.132] 2019-07-09 11:27:20

Zuv shuu

Зочин [103.10.22.85] 2019-07-09 09:39:10

Бүгдийг нь солилоо гэхнд оронд нь тавих тийм олон мэргэжисэн шүүгч нар байгаа юм уу Бүр болиод шүүхгүй болчих юм бишүү..Жаахан болитой юм хэлж бай. Хэлмэгдүүлэлт бооно.

Зочин [103.212.117.229] 2019-07-09 09:28:17

Harin tiim sanal neg bna oo

Зочин [202.126.88.191] 2019-07-09 09:01:38

Зөв шүү бүгдииг нь үндэсээр таслах хэрэгтэй


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.