СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдээ анхаарал болгоомжтой авч явахыг сануулж байна

Д.Тулга / Хууль

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/199 дүгээр тушаалаар 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.Баярын үеэр гол усанд живэх, осолдох, салхинд гарахдаа гал алдаж, түймэр тавих хэрэг ихэвчлэн гардаг.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:18:31

MNUbIl http://pills2sale.com/ levitra nizagara

sgqxlsjjgq [185.220.101.210] 2020-07-30 02:15:02

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

xipkdxxcbc [185.220.101.210] 2020-07-30 02:15:01

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

бм [202.9.43.46] 2019-07-10 12:52:09

энэ бол үнэн үг. үгэнд ямар орох биш. гэлээ ч гэсэн " далайг шалбааг гэж бүү бас.. ардыг өчүүхэн гэж бүү сайрх" гэдэг ардын түүх ч үгийг хэлье дээ. 6 хоногийн дараа төчн өөн хүн усанд үхэв" гэдэг мэдээ уншихад харамсалтай байдаг. "баяр ,баярцогт тэргүүлсэн хулгайч ч тэр. өчүүхэн юм хүртэл учиртай юм билээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.