“Торгоны зам” авто раллигийн тамирчид гараанаасаа гарлаа

М.Амаржаргал / Спорт

“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдааны оролцогчид өглөө дөрөв дэх гараанаасаа гарлаа. Тэд өнөөдөр

  • Төв аймаг Сэргэлэн сумын /Хөшигийн хөндий 2 дугаар гараа, бариа/
  • Төв аймаг /Бүрэн сум/
  • Төв аймаг /Сэргэлэн сум/
  • Өмнөговь аймаг /Даланзадгад/
  • Дундговь аймаг /Цагаан дэлгэр сум/
  • Өмнөговь аймаг /Цогтцэций сум/ гэсэн маршрутаар 476.96 км замаар уралдана.

Уралдааны замын 70 хувь нь хайрга, 20 хувь нь элсэрхэг, 10 хувь нь чулуурхаг байх аж. Энэ удаагийн ралли өмнөх жилүүдийн раллиг бодвол тамирчдаас асар их тэвчээр, ур чадвар шаардаж байна гэдгийг тэмцээнд оролцогчид хэлж байв. Учир нь, энэ жил шинэ нутгаар буюу Зүүн Сибир, Оросын тайга, Монголын тал, говийг дайран өнгөрөхөөр маршрутад өөрчлөлт оруулсан нь мотоциклчдын хувьд ур чадвар шаардсан хамгийн урт замд тооцогдож байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.