“Хү” хамтлаг болон нэр бүхий хүмүүсийг Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа

Б.БУРМАА / Энтертайнмент

Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дээд шагналыг гардуулж баяр хүргэв.

Хүндэт өргөмжлөлөөр:

- Ц.Галбадрах “Хү” хамтлагийн ахлагч, багийн гишүүд

- Д.Сэрдарам “Миний клуб” ТББ-ыг үүсгэн байгуулагч, байгууллагын гишүүд

- Д.Болор-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын Засгийн газрын ахлах референт

- Т.Түвшинбаатар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын аврагч усчин, ахлах ахлагч

“Хү” хамтлаг “Хүннү рок” урсгалыг шинээр бий болгож, үндэсний хэв шинжийг агуулсан уран бүтээл туурвин, өв соёл, үндэсний урлагаа “Youtube”-ээр дамжуулан 20 орчим сая хүнд хүргэж, Европын 13 улс, 23 хотоор аялан тоглосон байна.

“Миний клуб” байгууллага нь залууст байгалиа хамгаалах, хайрлах сэтгэлгээ төлөвшүүлэн, мод тарих хүсэл эрмэлзэлтэй болгох, иргэдийг мод тарих үйлсэд татан оролцуулдаг. Тус байгууллага улсын хэмжээнд 16 газарт 700 гаруй мянган мод тарьж ургуулсан байна.

Аврагч-усчин, ахлах ахлагч Т.Түвшинбаатар нь Онцгой байдлын албыг бэхжүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд хувь нэмрээ оруулж 780 гаруй гаруй хүний амь насыг авран хамгаалжээ.

Д.Болор-Эрдэнэ нь олон жил Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллан Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн алба, хууль ёсыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, шинжлэх ухаан-техникийг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулж, үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаад улсын иргэнийг шагнадаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

image

image

image

image


Сэтгэгдэл

The Mongols [66.181.183.207] 2019-07-10 21:04:28

Танай нэрийг айнгил хэлээр the хэмээх ялгацтай бичсэн байна. Энэ монголын хэлэнд түүнийг хураасан үгэнд цэг тавих аргаар: Хү. хамтлаг гэвэл аялиг баймой.

Hurelsuh huuhedee ! [117.111.6.39] 2019-07-10 15:46:26

Kkk...Xurelsuh gitar oshoo sain togloj sur ali esvel odoo gitar mitar darj aliathaa boli ! HU hamtlagiinhaniig zogsoochihson aygui bol chi bid 2 yg adilhan gitarchin humuus minii ah bas minii duu hurtel gitar daraad bur CCCP ulsaas garaltai Sevsger tsagaan tsaasan deer.... Durlaj bichsen zahidaliin Dugaar nomdr 1 shuu... gej duuldag bid nar bugdeeree armid JA baisan odoo bas bugdeeree gitarchin .. geedel yvj ogch baigaa baihdaa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.