Хүй долоо худагт гэмт хэрэг, зөрчилгүй тайван байна

Б.БУРМАА / Хууль

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоо худагт хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж шүдлэн насны морьдын уралдаанаар өндөрлөлөө.

Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1,000 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар одоогийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна.

Наадамчин олон та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн, бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Иргэн [150.129.141.209] 2019-07-10 22:59:20

ГЭМТ ХЭРЭГ ГАРАХ ЁСТОЙ ЮМ УУ ??? МОНГОЛ ТҮМНИЙ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ БОЛЖ БАЙХАД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ЭРЖ ХАЙГААД ЯВНАА ДАА. ЭНЭ СЭТГҮҮЛЧ ГУАЙ НАР.!!!!! НИЙТЛЭХ ЮМ ОЛДОХГҮЙ ХЭЦҮҮ БАЙГААМ БАЙХ ДАА.

Доржбат [203.91.115.41] 2019-07-10 08:53:41

Наадмын талбай морь барианы газар морьтой улсыг бүү оруул?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.