НМХГ: Зөвшөөрөлгүй худалдсан архи, пиво хураан авлаа

Б.БУРМАА / Хууль

НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор баяр наадмын үеэр нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт 400 улсын байцаагч байнгын урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтаар 2019.07.12-ний 13 цагийн байдлаар Төв Цэнгэлдэх хүрээлэнд- зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдаа хийж буй 5 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, дэвтэргүй 40 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглож, нэг ААН-ын муудсан 5кг хонины махыг хурааж устгалаа. Мөн 7 ААНБ, хоёр иргэний цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдлыг хангуулж, нэг иргэний ашиглалтын шаардлага хангахгүй цахилгааны утсыг хурааж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Хүй долоо худаг-т 13 цагийн байдлаар зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан зургаан иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хуурамч дэвтэртэй таван ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглолоо. Хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж согтууруулах ундаа зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн архи-32ш, пиво-25ш хураан авлаа.

Нэг ААН хоносон 85 хуушуур худалдаалах гэж байсныг газар дээр нь устгалд орууллаа.17 ААН ил задгай гал түлж үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоолоо. 0.0035мм-ээс доош 414ш нийлэг гялгар уутыг хураан авлаа. Хуушуур хийхээр бэлдсэн 12 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны гурван дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулаад байна. Мөн 10,9кг хуршиж, хальс нь ногоорсон махыг хураан устгаж, таван ААН-ын цахилгаан оруулгын утсыг хамгаалалтын хоолойд сүвлүүлж дамжуулах утасны аюулгүй байдлыг хангууллаа. 22 ААН-ын ашиглаж байсан стандартын шаардлагад нийцэхгүй уртасгагч, разетка зэргийг солиулж гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Гарал үүсэл тодорхойгүй ил задгай гар дээрээс худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг наадамчин олонд анхааруулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.161.73] 2019-07-13 14:57:09

Хэдий буруу ч гэсэн ядарсан иргэд дээр задарсан улсууд байх юмаа томчуудын бараа бүтээгдэхүүн байсан бол ингэж чадах болов уу

Зочин [202.21.112.226] 2019-07-13 18:01:24

хураахгүй буцааж өгөх байсан уу

Зочин [202.126.89.137] 2019-07-13 06:34:09

НМХГ сайн ажиллаа амжилт хүсье

Зочин [14.202.216.192] 2019-07-12 20:28:51

Sain bn. Gehdee ter irgediin baraag butsaaj uguurei

И [182.160.35.240] 2019-07-13 16:53:29

Ха ха. Тэгвэл тэд нар чинь чамд худалдана ш дээ

bi [66.181.161.22] 2019-07-12 20:12:21

amjilt huseye


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.