Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Б.БУРМАА / Нийслэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өгөв.

Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
  1. 40 сумнаас 39 онож түрүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Энхтунгалагийн Цогбаярт Монгол Улсын “Мэргэн” цол,
  2. 40 сумнаас 38 онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ил уурхайн ажилтан, “Хангарьд” спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Эрдэнэбатын Ганчулуунд Монгол Улсын “Гарамгай харваач” цол,
  3. 40 сумнаас 37 онож гуравдугаар байр эзэлсэн Ховд аймгийн Дуут сумын уугуул, “Зэлмэ” сурын холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Дансрангийн Чулуунбатад Монгол Улсын гоц харваач цол олголоо.
Үндэсний сурын харваанд эмэгтэй харваачдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
  1. 40 сумнаас 37 онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Цахир багийн харваач Өрнөхийн Хатанболорт Монгол Улсын “Мэргэн” цол,
  2. 40 сумнаас 33 сум онож гуравдугаар байр эзэлсэн Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Хан-Уул дүүргийн харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн, Батбаатарын Баярцэцэгт Монгол Улсын “Гоц харваач” цол тус тус олгов.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваан төрөлд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багийн тамирчдад шагнал гардууллаа.


Сэтгэгдэл

Ххх [202.126.88.39] 2019-07-12 20:59:14

Үүлэн чөлөөний нарнууд алга бх шив дээ. Дахиж битгий чаддаг ч юм шиг х... ж бгач


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.