ТОРГОНЫ ЗАМ: Олон улсын ралли оролцогчдынхоо тоогоор дээд амжилт тогтоов

М.Амаржаргал / Спорт

“Торгоны зам-2019” олон улсын уралдааны талаар мэдээлж буй http://www.silkwayrally.com/news сайтад уг уралдаан эхлэхийн өмнөхөн бичсэнээр олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнд 36 орны 97 төлөөлөгч оролцохоор гараандаа хүрэлцэн иржээ. Өөрөөр хэлбэл энэхүү уралдаан түүхэн дээд амжилт тогтоосон гэсэн үг. Мөн уралдааны түүхэнд анх удаа хоёр болон дарвөн дугуйт мотоцикл хөлөглөсөн тамирчид тэмцээнд орж ирсэн нь раллиг улам ч сонирхолтой болгосон юм.

Энэ удаагийн уралдаанд хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр оролцож буй төрөл нь 54 экипаж бүхий “Жийп” машины тамирчид байна. Энэ том бүрэлдэхүүнд оролцогчдын нэрсийн жагсаалтын эхэнд өнгөрсөн оны уралдааны ялагч Язид Аль-Ражи бичигджээ. Саудын Арабын энэ тамирчны хошой аваргын алдрын төлөөх тулааны гол өрсөлдөгч нь Катарын тамирчин Нассер Аль-Аттия бөгөөд тэрбээр өнгөрсөн жилийнхээ ялагдлыг залруулж, даагаа нэхэх нь дамжиггүй байна.

Энэ жил дээрх хоёр өрсөлдөгчийн хөлөглөж буй гол унаа нь “Toyota Hilux” бөгөөд Аль-Ражигийн Торгоны зам дахь хамтрагчаар Эрик ван Лун явж байна. Тулалдаанд бас өнгөрсөн удаагийн уралдааны хэд хэдэн шатанд өндөр амжилтаа гайхуулсан ч техникийн асуудлаар дүүрэн байсан Францын тамирчин Мэттью Серрадори оролцож байгаа. Тэрбээр олон өдөр үргэлжилж буй энэ удаагийн тэмцээнд шагналт байрны төлөө шийдэмгий өрсөлдөж байна. Эрхүү хотоос эхэлсэн гараанд бас Брайс Мензисийн нэр байгаа бөгөөд Америкийн тамирчин хоёр жил завсарлага авсны дараа өмнөх үеийн “Peugeot 3008”-оор “зэвсэглэн” тулаанд орж байгаа билээ.

Өнгөрсөн оных шигээ урьдчилсан бэлтгэлгүйгээр явцын дунд 12 экипаж бүрдүүлсэн Оросын шигшээ багийг Петербургийн Андрей Рудской толгойлж байгаа. Тэрбээр хурдны хэмнэлээр бусдаасаа дутахааргүй өмнөх үеийн “G-Force Bars”машин хөлөглөн уралдаанд оролцож байна. Туршлагатай рейдчидтэй Оросын гурван удаагийн аварга Сергей Успенский, Евгений Суховенко,Алексей Игнатовнар өрсөлдөх бөгөөд Алексей Игнатовын хувьд ГАЗель NEXTавтомашин хөлөглөж байна.

Оросын хөгжөөн дэмжигчид Т3 төрлийн тэмцээнд ихээхэн найдлага тавьж байгаа. Хамгийн их дэмжиж буй нь Екатеринбургийн тамирчин Сергей Карякинюм. Мөн энэ төрөлд Оросын эмэгтэйчүүдийн цорын ганц төлөөлөл Татьяна Сычёваоролцож байгаа билээ. “Торгоны зам” олон улсын раллийн “Амьд сахиус” хэмээн оросуудын хүндэлдэг Алс Дорнодын Сергей Шалыгин энэ жил уралдааны гараанд ес дэх удаагаа байраа эзэлсэн. Хосгүй шагналын эзэн тэрбээр “Торгоны зам” тэмцээний нэгэнд нь ч алгасалгүй оролцож байгаа билээ.


Сэтгэгдэл

Зочин [101.235.52.61] 2019-07-14 19:18:46

Amjilt husie . Avaar osolgui saihan uraldaj altan shar zamn olziitei baigee !


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.