Netflix-ийн Өмнөд Солонгос дахь хэрэглэгчдийн тоо гурав дахин өслөө

Д.Тулга / Гадаад мэдээ

Netflix-ийн Өмнөд Солонгос дахь хэрэглэгчдийн тоо жилийн дотор 3 дахин өсөж, 1.84 саяд хүрсэн байна. Өнгөрсөн оны 6-р сард БНСУ-д Netflix-ийн үйлчилгээг ашигладаг 630 мянган хүн байсан бол энэ оны мөн үед ийнхүү 1.8 саяыг давжээ. Эдгээр хэрэглэгчдийн 38 хувь нь 20-оод насныхан байгаа бол 31 хувь нь 30 орчим насныхан, 15 хувь нь 40-өөд насны хэрэглэгчид байна.

Netflix-ийн онцгой чанар

Энэ сайт хүмүүсийг татдаг гол шалтгаан бол өөртөө шилдэг кинонуудаас бүрдсэн хамгийн том, өргөн хүрээний санг бий болгосонд байгаа юм. Та сайт руу ороход үзэх киноны төрлөө "Сонгох" болон "Хүүхэд" гэсэн хоёр гол цэс байна. Кино үзэх энэхүү дижитал тавцанд гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь хамарсан, мөн насны хязгаараар кинонуудыг цэгцтэй ангилжээ. Дээр нь нэг бүртгэлтэй хаягаар хэдэн хүн орж үзэхийг тохируулж, хэрэв хүүхдүүдээ оруулж байгаа бол үзэх кино төрлүүдийг нь сонгох боломжтой юм байна.

Үндсэн нүүрэнд байх "Netflix-д сүүлийн үед Хамгийн идэвхитэй байгаа кинонууд, Шинээр нэмэгдсэн кинонууд, Оскарын шагналт кинонууд, Америкийн телевизийн шоунууд, Телевизийн хошин шоунууд, баримтат кинонууд" гэх цэснээс сонголтоо хийнэ. Таны сонгосон ямар ч кино оргинал эхээрээ байх тул бүгд Ултра HD чанартай гарах болно.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.34] 2019-07-17 13:17:38

Dan solongosuud bishee. Solongos dahi tsergiin angiin Amerik tserguud netflix heregledeg yum


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.