“Элсэн уран баримал-2019” наадам Ц.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр эзэлжээ

М.Амаржаргал / Энтертайнмент

“Элсэн уран баримал-2019” наадам Швед улсын Калмар хотноо зохион байгуулагджээ. Уг олон улсын элсэн уран баримлын уралдаанд Монголын уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ оролцож, тэргүүн байр эзэлсэн байна. Харин дэд байрт АНУ-ын сийлбэрч орсон бол гуравдугаар байранд Швед улсын сийлбэрч шалгарчээ. Уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнийн хувьд өвлийн улиралд мөсөн хотхон, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг байна. Монголдоо өвлийн улиралд мөсөн хотхон урладаг байжээ. Түүний хамгийн томоохон бүтээл бол Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” бөгөөд өндөр нь долоо, урт нь 15 метр үлэг гүрвэлийн баримлыг сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийсэн байна.

Мөн тэрбээр Өмнөговь аймагт үлэг гүрвэлийн баримлууд урласан нэгэн. Ц. Мөнх-Эрдэнэ ахлагчтай Монголын баг өнгөрөгч 2018 онд АНУ-ын Колорада мужийн Брикенриж хотод 28 жилийн өмнөөс уламжлал болон зохион байгуулж ирсэн цасан баримлын олон улсын тэмцээнд амжилттай оролцож, "Нууц” нэртэй бүтээлээрээ тэргүүн байрын шагнал хүртжээ. Дэлхийн 250 цасан сийлбэрийн багууд өрсөлдсөнөөс 16 баг шигшээд шалгарч, тэдгээрээс ур чадвар, авьяас, тэвчээр, хурд, нарийн няхуур ажиллагаагаараа онцгойрч чадсан байна.

image

image


Сэтгэгдэл

Зочин [172.56.11.221] 2019-07-17 22:22:10

Гайхалтай!

Зочин [80.215.246.242] 2019-07-17 15:27:05

Ene huur mongoldoo bol ingej setgel gargaj hiihguil dee tegeed l uher mongol zolbin mongol geed heluuleed yavj baigaa mongolchuudiin baigaa baidal iim l bna

Зочин [202.179.31.8] 2019-07-18 01:52:09

manaih hun uneleh taldaa mash muu. Hunii hodolmor muu unelegdene.

zochin [139.5.218.236] 2019-07-17 14:36:40

MUNDAG SHUU BAYAR HURGEE AMJILT!!!!

zochin [103.57.92.117] 2019-07-17 13:30:37

Argagyui turulhiin av'yas gej ene zaluug heldeg baih.Gaihaltai!!!

Zochin [103.212.116.92] 2019-07-17 10:45:07

Үнэхээрийн гоё байна. Баяр хүргэе.

Зочин [64.119.26.26] 2019-07-17 10:34:15

Яг энэ загвараар нь цэцэрлэгт хүрээлэнд баримал бариулж тавибал их гоё доо

Зочин [202.9.43.192] 2019-07-17 10:08:09

wow

Зочин [64.119.23.162] 2019-07-17 09:40:08

Ямар гоё хийдэг юм бэ баяр хүргэе


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.