Улсын хэмжээнд тарваган тахлын дархлаажуулалтыг дахин 10 хоног сунгалаа

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Энэ сарын 1-10-нд улсын хэмжээнд тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт зохион байгуулсан. Тэгвэл энэ аяныг улсын хэмжээнд дахин 10 хоног сунгасан байна. Дархлаажуулалтад тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад, тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд хамрагдана.

Түүнчлэн тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид, бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг хамруулна. Дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай иргэд аймаг, сум, дүүргийнхээ Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвд хандах аж.


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.178] 2019-07-17 10:09:33

ан хийж мэдэхээр сэжигтэй нөхдүүдэд тариад бай:


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.