Налайхын замыг нэг цаг, нэг хоногийн өмнө ч гэсэн ашиглалтад оруулахыг үүрэгдэв

Б.БУРМАА / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэрээ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллав.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын хүрээнд хоёр урсгалтай, явган болон дугуйн замтай нүхэн гарцыг хийж байгаа бөгөөд энэ гарцын ажлын гүйцэтгэл 18 хувьтай явж байна. Бусад замын ажлууд төлөвлөсөн графикийн дагуу хийгдэж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох хотын Захирагчид танилцуулсан юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлыг хийж гүйцэтгэхэд хяналт тавьж байгаа компаниуд хяналтаа сайн хийж, шаардлагаа өндөрсгөж ажилла. Санхүүжилтийн асуудал шийдэгдсэн байхад ажил удаашрах асуудал байх ёсгүй. Өдөр, шөнийн ээлжээр ажилла. Гол нь чанар стандартад нийцсэн, гүйцэтгэлийг сайн хангаж ажиллах шаардлагатай. Зам дээрх ажиллах хүн хүчээ нэм, ажлаа эрчимжүүл. Нийслэлчүүдийн хувьд энэ зам нэг цаг, нэг хоногийн өмнө ч гэсэн ашиглалтад орох нь нэн чухал байна” гэдгийг онцолж хэлэв.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.


Сэтгэгдэл

Нийслэлчүүд [103.26.193.171] 2019-07-18 05:00:14

Энэ хүү харин зөв зөв шийдвэр гаргаад ажиллаад байгаа юм шүү.

Gaya [202.179.26.227] 2019-07-18 09:57:08

Harin th

itgel [202.9.43.103] 2019-07-18 03:46:01

Xariytslaga xynalt shalgalt gej bna yy ajliin zoxion bgyylalt tuluvlult gej er algada deereesee exleed anx xyychin zamaa xeviin yvyylaj bgaad xajyydaar ni ajlaa xiij bolox ymiig ingej tuvug saad ychryylan xiij bga ni tyn zoxisgyi bna manaid zam talbai zasvar yilchilgee xiij bga gazryyd udriin xagast ajil ni exlej bxd yaj yrgashlaj dyysax ym xariytssan darga nertei bxgyi neg xoerxon xyn xaragdaad iim tiim ym bxgyi geed syyj bdag ym bile

зочин [202.131.229.246] 2019-07-18 02:24:03

өглөө 9 гээд л ажил нь эхэлж орой 5 хүрэв үү үгүй юу л алга болцгоодог яаж хийхээрээ ингэж ажилдаг байна шороо түирэн гэж хэлэх юм алга

Зочин [150.129.140.243] 2019-07-18 02:19:28

хуучин замынхаа хажууд эхлээд 2 эгнээгээ тавьж болох л байлаа !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [202.9.43.89] 2019-07-18 02:15:40

Одоо ажил торлоо шуурхайлахгуй бол намар хаяанд ирлээ монголчуудаа яасан ч олон хоног амардаг юм

Зочин [118.200.210.23] 2019-07-18 02:15:03

Jaahan zohion baiguulalt saitai, todorhoi tuluvluguutei ene zam zasvariin ajlaa hiij boldoggui yum baih daa?

Иргэн [202.9.42.28] 2019-07-18 02:04:50

Зѳв үүрэг


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.