Өнгөрсөн сард ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2019 оны эхний хагас жилд салхин цэцгээр болон гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 45.8 ба 53.4 хувиар өссөн байна. Мөн оны эхний хагас жилийн байдлаар 521 нялхас эндсэн аж. Зөвхөн зургаадугаар сард гэхэд л 78 нялхас эндсэн байна. Ингэснээр 1000 амд ногдох нялхсын эндэгдэл 14 болжээ. 2019 оны эхний хагас жилд эхийн эндэгдэл 9 гарсан бөгөөд 10000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 23 болж өмнөх онд 31 байснаас буурчээ.
Өнгөрсөн сард ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ДОХ-ын нийт тохиолдол 274 болсон байна. Нэмж мэдээлэхэд, энэ оны эхний хагас жилд халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд 22.8 мянган хүн халдварт өвчнөөр өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 958-аар нэмэгджээ.
Сэтгэгдэл
зочин [103.194.176.117] 2019-07-20 01:58:31
монголд дохтой хүний тоог нуун дарагдуулж байна үнэндээ бол 280 мянган дох халдвар тээгч байгаа тэмбүү бол бараг 3 хүн тутамын 1 тэмбүүтэй байх
Зочин [66.181.185.15] 2019-07-19 01:00:46
ГОМО НАР