ИХ ХУРД: Монгол туургатны морьтны өв, соёлын наадмын өнөөдрийн хуваарь

М.Амаржаргал / Спорт

"Их Хурд-8" уралдааны үеэр үндэсний их өв соёлыг бүхэлд нь цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилготой “Монгол туургатны морьтны өв, соёлын наадам" энэ үеэр болж байгаа юм.

Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан энэ жил найм дахь удаагаа 2019 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хүйн долоо худагт зохион байгуулагдаж байна. "Их Хурд-8" уралдааны үеэр үндэсний их өв соёлыг бүхэлд нь цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилготой “Монгол туургатны морьтны өв, соёлын наадам" энэ үеэр болж байгаа юм.

Уралдааны өнөөдрийн хуваарь

  • 08:00-10:30 цагт Их насны морьдын уралдаан
  • 10:30-12:30 цагт “Айраг” фестиваль
  • 12:30-14:00 цагт “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан
  • 13:00-15:00 цагт Жороо морины уралдаан
  • 13:00-16:00 цагт “Адуучин тэмцээн”
  • 17:00-18:00 цагт Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор унага, Эрдэнийн очир зэрэг шагнал гардуулах ёслолын ажиллагаа
  • 18:00-18:20 цагт хаалт болно

"Их Хурд-8" уралдааны үеэр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, уралдааны замд өөрчлөлт оруулан жалга, гуу гэтлэхээргүй болгосон байна. Мөн хуурайшилт ихтэй байгаа учир долоо хоногийн эхнээс услалт хийгдэж эхэлсэн.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.