“Тэмбүүг устгая” аяны хүрээнд сайн дураараа эмнэлэгт хандах иргэдийн тоо өсчээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Тэмбүү өвчний хандлагаас харвал 10 мянган хүн амд дунджаар:

  • 1983- 1992 онд 5.1,
  • 1993-2002 онд 4.8,
  • 2003-2012 онд 13.3
  • 2013-2018 онд 22.2 тохиолдол бүртгэгджээ.

Дээрх тохиолдлоос харвал, 2003 оноос энэ өвчлөл эрс нэмэгдсэнийг харуулж байна. Зөвхөн 2019 оны эхний таван сард гэхэд төрөлхийн тэмбүүгийн 29 тохиолдол бүртгэгджээ. Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах зорилтыг тусгасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн.

Жилд 180 мянга гаруй эрэгтэй БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлдэг байна. Дээрх аян эхэлснээр "Улаантууз" эмнэлгээр долоо хоногтоо 280-300 хүн үйлчлүүлдэг байсан бол 480-540 хүнд хүрч ажиллаж эхэлжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.227.178] 2019-07-25 08:26:14

манай ЭМсайд өөрөө тэмбүүтэй байх шүү. лааны доор сүүдэртэй зулын доор харанхуй. тэрний жишээ бол өндөр гэгээн |Занабазарын дэргэдэх шадар хүн нь ямарч мэдлэггүй хоосон толгой эзнээ модоор шааж алаа биз дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.