ӨНӨӨДӨР: Нарийн мэргэжлийн эмч нар төлбөргүй үзлэг хийнэ

М.Амаржаргал / Нийслэл

Долоодугаар сарын 26-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Судасны хэт авиан оношлогоо” олон улсын сургалт эхэлнэ. Утас: 91110769

09.30 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Газрын цахим бирж"-ийн нээлт болно. Утас: 88049313

10.00 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д албан үүргээ гүйцэтгэж яваад хохирсон онцгой байдлын аврагчдын ар гэрийнхэн Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

11.00 цагт Тээврийн цагдаагийн албаны байранд Албан журмын даатгагчдын холбооноос зам тээврийн ослын даатгалыг цахим хэлбэрт шилжүүлэх талаар мэдээлнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Дэлхийн Хепатитийн өдөр”-ийн хүрээнд элэгний В, С вирусын шинжилгээ авч, нарийн мэргэжлийн эмч нар төлбөргүй үзлэг хийнэ.

11.30 цагт ХХААХҮЯ-нд ЖДҮХС-гийн зээлийн шалгаруулалтын талаар мэдээлнэ. Утас:88087892


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.