Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ

М.Амаржаргал / Нийслэл

Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод зорчих иргэдэд хандаж зөвлөмж гаргажээ. Тодруулбал, өнөөдөр буюу долдугаар сарын 26-ны өдөр жагсагчид Хонконгийн Олон улсын нисэх онгоцны буудлын ирэх нислэгийн танхимд жагсахаа мэдэгдээд байгаа аж. Иймээс Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яамнаас сэрэмжлүүлэг гаргасан байна.

Сэрэмжлүүлэгт дурдсанаар, Лантау дахь Олон улсын нисэх онгоцны буудал болон Юэн Лонг зэрэг газруудад жагсаалын үеэр зорчихгүй байх, хүмүүс олноор цугласан газраас хол байхыг зөвлөж, өөрийн аюулгүй байдлаа хамгаалахыг хүсчээ. Сүүлийн үед Хонконгод зохион байгуулагдаж буй жагсаал цуглаан улам олширч, эмх замбараагүй байдал үүсч, мөргөлдөөн гарч эхэлсэн тул анхаарал сэрэмжтэй байхыг мөн сануулсан байна.

Бүгд Найрамдах Сингапур Улсаас гадна Канад, Япон, БНСУ болон Ирланд Улс Хонконгод зорчих иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Иймд Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас Хонконгоор дамжин нисэх болон тус бүс нутагт аялахаар төлөвлөж буй иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.97] 2019-07-26 20:08:27

Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.