“Хепатитийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөгийн үеэр 4070 хүн зөвлөгөө авчээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Дэлхийн Хепатитийн өдөр – 2019, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан “Хепатитийг бууруулахад хувь нэмрээ оруулцгаая” өдөрлөг зохион байгууллаа. Энэ өдөрлөгт ирсэн иргэдээс В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2829 хүн, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн үнэ төлбөргүй хамрагдсан бол 530 хүнд элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ хийлгэх 50 хувийн хөнгөлөлтийн эрхийн бичиг олгожээ.

Үзлэг, шинжилгээ болон оношилгоонд нийт 8325 иргэд хамрагдаж, 600 гаруй иргэн шинээр эрүүл мэндийн даатгалтай боллоо.
Эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох 5940 ширхэг тараах материал нийслэлчүүдийн гар дээр очсон байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.120] 2019-07-29 02:48:04

Энэ одоо арай ч дэ, негее эмнэлэгийн vйлчилгээний стандарт нтр байхгvй болсон уу? Энэтхэгт гудамжинд шvд сугалаал, евчин тараажээдэг шиг юм болохнээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.