Түймрийн утаа эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

ОХУ-ын Красноярск, Эрхүү мужид ой хээрийн түймэр ассаар байна. Түймрийн утаа манай улсын Улаанбаатар хот, Хөвсгөл, Төв, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь аймгуудад тархсан хэмээн УЦУОШГ-аас тайлбарлалаа. Оросын Агаарын чанар шинжлэх албаны мэдээлснээр агаарт эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хэмжээний тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл байхгүй байгааг тогтоосон байна. Гэхдээ гал түймрээс үүдсэн агаарын бохирдол хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлөхийг эмч мэргэжилтнүүд хэлсэн юм. Тэр дундаа зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг байна. Тийм учраас хэт мэдрэг, архаг хууч өвчтэй хүмүүс аль болох удаан хугацаагаар гадаа явахгүй байхыг зөвлөж байна.

Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтний зүгээс гал түймрийн утаатай нөхцөлд дараах арга хэмжээг авахыг хүмүүст уриалж байна. Үүнд:

Агаарын чанарын мэдээг харж байх

  • Та agааr.mn сайтаас яг одоо хотын аль хэсэгт агаарын бохирдол ямар байгааг харж болно. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг мөн байнга ажиглаж, нөхцөл байдал ямар байгааг мэдэж байх хэрэгтэй.

Гэрийнхээ агаарыг аль болох цэвэр байлгах

  • Шаардлагагүй бол хаалга, цонхоо онгойлгох хэрэггүй. Хэрвээ агааржуулагч байгаа бол түүнийгээ ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ гаднах бохирдолтой агаар орж ирэхээс сэргийлэх шаардлагатай. Гэрийн доторх агаарыг бохирдуулах ямар нэг зүйл хийж болохгүй: Жишээлбэл лаа асаах, ил зуух ажиллуулах зэрэг нь гэрийн доторх агаарыг бохирдуулж байдаг. Түүнчлэн гэр дотроо тамхи татах нь хамгийн буруу үйлдэл болно.

Тоосны хамгаалалттай амны хаалт танд хэрэг болохгүй

  • Тоосны хамгаалалт бүхий, эсвэл эмнэлгийн нэг удаагийн амны хаалт нь ямар ч үр дүнгүй юм. Учир нь энэ төрлийн амны хаалт зөвхөн том хэмжээний тоос, шорооноос хамгаалах зориулалттай байдаг. Тэгэхээр уушгиа хамгаалах арга энэ биш юм. Харин “N95” тэмдэглэгээ бүхий амны хаалтыг зүүж болно.

Ус сайн уух

  • Ингэснээр амьсгалын замын эрхтний чийгшлийг хадгална.


Сэтгэгдэл

delhiiiii [185.39.141.108] 2019-08-01 06:52:21

hytad delhiig baasaar dvvrgeed . oros daahgvi nohoi buluu huraahiin vlger bolj bn daa. delhii garagtai murguldsunuus yalgaa alga l yum bolj bn daa ..


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.