Д.Анарын харцага цолны мялаалга энэ сарын 9-нд болно

М.Амаржаргал / Спорт

Шинэ харцага Доржийн Анарын цолны мялаалгаа төрөлх нутаг Дорнод аймгийн Дашбалбар сумандаа энэ сарын есөнд хийхээр болжээ. Энэ үеэр их насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан болох аж.

Д.Анарын хувьд 2011 оны үеэс үндэсний бөхийн эрчимтэй хичээллэж, 2012 онд аймгийн начин, 2014 онд аймгийн арслан, 2016 онд улсын начин цолыг тус тус хүртээд байсан юм. Өнөө жил төрийн их баяр наадмын тавын даваанд Д.Амарсайхан начинг, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг давж шинээр харцага цол хүртээд долоогийн даваанд түрүү бөх Э.Оюунболд арслантай тунаж өвдөг шороодсон.


Сэтгэгдэл

Зочин [112.72.12.4] 2019-08-01 07:44:57

ХИЙЖ Л БАЙГ ӨӨР АЙМГИЙН УЛСЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД ОЧИХГҮЙ ЭЭ

Зочин [66.181.183.207] 2019-08-01 05:07:37

Яасан муухай юм бэ? Шившигт мялаалга болохнээ.

Зочин [103.9.90.98] 2019-08-01 03:36:07

Өөө новш сая аймагтн даншиг наадам гэж хийгээд бсан ш дээ тэр наадамтай хамтатгаж болдоггүй бсан юм ууу


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.