М.Мөнхгэрэл ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

М.Амаржаргал / Спорт

Долдугаар сарын 29-нд Болгарын нийслэл Софи хотноо Чөлөөт бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Тэмцээний дөрөв дэх өдөр охидын 49 кг-ын жинд өсвөр үеийн улсын хошой аварга, Саори Ёшидагийн болон “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий аварга, нийслэлийн 122 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, “Женко” клубийн тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ.

Ийнхүү тэрбээр ДАШТ-ий түүхэнд Монголын бөхчүүдийн 16 дахь медалийг эх орондоо авчирч байна. М.Мөнхгэрэл нь сар хүрэхгүй хугацааны өмнө нь ААШТ-д БНХАУ-ын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бол энэ удаа даагаа амжилттай нэхсэн гэлээ.

Сэтгэгдэл

munkh [73.222.124.186] 2019-08-02 05:23:01

amjilt duu min

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.