Д.Ундраа: “Үжин” төв хаалгаа барьж, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд гудамжинд гарахад ойрхон байна

Д.Тулга / Хууль

ОХИДОО ХААНА НУУХ ВЭ? хэмээн ярьж, бичсээр байгаа ч бэлгийн мөлжлөгт автаж, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тэр дундаа бага насны охидын тоо буурахгүй байна. Аав, ээждээ эрхэлж, энгэрт нь тэврүүлж байх ёстой бяцхан үрс насан туршдаа сэтгэлдээ хар толботой, бараан дурсамжтай үлдэх нь. 2019 оныг Хүүхдийн эрх, хамгааллын жил болгон, зарласан. Гэвч энэ тал дээр дорвитой санал, санаачилга гаргаж, хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, санаа зовниж, сэтгэл тавьж буй төрийн түшээд гэж алга.

Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, ёстой л бор зүрхээрээ ажиллаж байна гэхэд хилсдэхгүй. Алдаа, оноотой зүйл байдаг л байх. Эдгээр газруудын нэг бол бага насны бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг нөхөн сэргээх “Үжин” төв. Тус төв байгуулагдаад жилийнхээ ойтой золгож байгаа ч бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон олон охидыг цогц үйлчилгээгээрээ дамжуулан сэтгэл засал, бие махбодь цаашдын нийгмийн харилцаанд ороход эмчилж байна.

“Үжин төв” нь хүүхдийн эрх, хамгаалал төвийн дэргэдэх бага насны бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын төв юм. Хүүхдийн эрх, хамгаалах төв 2009 онд байгуулагдсан цагаасаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод нийгмийн болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж ажилласаар иржээ. Энэ хугацаанд нэг зүйл дутагдаж байсан нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг нөхөн сэргээх цогц төв зайлшгүй хэрэгтэйг маш олон жил ярьсаар ирсэн ч ажил хэрэг болоогүй байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн амьдралын боломж тааруу хүүхдүүдэд өмгөөлөгч олдоггүй, сэтгэл зүйн эмгэгтэй болдог зэрэг олон асуудал тулгардаг. Тиймээс тэдэнд зориулсан цогц үйлчилгээ зайлшгүй шаардлага бий болжээ. Ингээд 2018 онд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлдэг Төрийн бус байгууллагуудыг ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газар магадлан итгэмжлээд , наймдугаар сард нь бэлгийн эрх чөлөөгөө алдсан бага насны охидод үйлчилгээ үзүүлэх төвийн тендер зарлагдсанаар “Үжин” төв шалгарч арваннэгдүгээр сарын 1-н буюу “Үндэсний өгөх өдөр”-өөр нээлтээ хийж, анхныхаа хүүхдийг авсан байна. Одоогийн байдлаар тус төв бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд 12 төрлийн цогц үйлчилгээг үзүүлж байна.

Бид “Үжин” төвийн үйл ажиллагаа болон хүүхэд хамгаалалтай холбоотой бусад асуудлаар тус төвийн захирал Д.Ундраагаас дараах тодруулгыг авлаа.


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.37] 2019-08-08 13:26:05

Aimshigt

Зочин [66.181.191.236] 2019-08-08 11:32:27

Heden huuhduudiig asarch hamgaalj chdhgui bgaa zasag tor hogjil yrij onigoo bolood yahav deeeee

иргэн [103.10.23.113] 2019-08-08 10:52:49

Улс өөрийн гэсэн хүүхэд хамгаалах төвтэй болох хэрэгтэй Зальтай хүмүүс төрийн бус байгуулаг гэж олноор байгуулаж мөнгө идэх аргаан болсоор байна

Зочин [64.119.20.244] 2019-08-08 16:28:32

Чи тэгвэл өөрөө байгуулаад ажиллаач дээ. Хэн нэгэн сэтгэл гаргаж юм хийхээр бнга хардана. Ямар ч ТББ-гүй, чив чимээгүй бвал энэ асуудал юу болох вэ? Ядаж дуу хоолойгоо хүргэж бгаад нь баярлах хэрэгтэй

Zochin [103.57.94.216] 2019-08-08 10:25:18

Iimerhuu hudlaa tovuud mongold zondoo bgaa sh dee. Zovhon mongo bodson garuud sh dee. Huniig geh setgel bdg yum uu

Зочин [66.181.184.40] 2019-10-14 02:19:38

Өөрөө энэ хүүхдүүдийн төлөө юу хийсэн бэ ганц хуруугаа ч хөдөлгөж чадаагүй бж хж хөдөлмөрлөж бгаа нэгийгээ хөрлуулдаг балиар зангаа хэзээ хаях вэ

Зочин [103.212.116.92] 2019-08-09 00:32:38

Yu meddeg geed buraad bgan

Зочин [64.119.17.216] 2019-08-08 07:25:52

Дүгэр гэх нөхрийг сайн мэдэх юм хүүхдийн төвөөр хагартлаа баяжсан даа. Сайхан худлаа инээгээд худлаа ярьдаг гар байсан. Хандивын мөнгийг их хуссан даа

БУРУУ ЦОЛМОН [103.10.23.113] 2019-08-08 11:19:42

ЭХ ОРНОО ГЭСЭН ХҮҮХДИЙГ ГЭСЭН ХҮН БАЙХГҮЙ ХУДЛАА ДҮР ЭСЭГСЭН ХУЛГАЙЧ НАР Л ОЛОН БИ ХУДЛАА ШҮҮ НААДУУЛ ЧИНЬ ЗАЛЬТАЙ ЛУЙВАРЧИН НАР ШҮҮ МОНГОЛ ТӨР ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АЛУУРЧИН НАРЫН ТӨР БОЛСОН ҮҮНИЙ ТОД НОТОЛГОО БОЛ ТӨРИЙН ОРДОНД АМЬ НАС АА АЛДСАН БАТҮҮГИЙН ДҮР ЗУРАГ ЗОРИГ О ДАШБАЛБАР О ЭНХСАЙХАН ДАНГААСҮРЭЖН ЛАВАГСҮНБЭРЭЛ ГЭЭД ХЭЧНЭЭН ЭХ ОРНОО ГЭСЭН ШУДРАГ ХҮМҮҮСИЙС ЭРХ МЭДЭЛД ХҮРСЭН АЛУУРЧИН ЛУЙВАРЧИН НАРЫН ГАРААР АМЬ НАСАА АЛДАВ ДАА

Зочин [64.119.17.216] 2019-08-08 07:22:10

Төрийн бус байгууллага ийм төв ажиллуулсан болж амь зуух нь монгол төр бүх ажлаа хувьд үүрүүлсэн арчаагүй болсны шинж. Халамжийн ийм төвийг төр мэдэлдээ авч ажиллуулдаг байх ёстой. Татварын мөнгө хүний төлөө зориулагдах ёстой.

Зочин [103.212.116.92] 2019-08-09 00:36:34

Ee chaawaasdaa bodoj bichij bga tsaraig ni iim bolohooroo l negdsen sanaa gej bodoj yrih her.gvi.naad tow chin ene bagsh ed nar ymar mundag setgeltei ajilladag tuhai cham shig buragch hezee ch oigohgvi ongoroh biz hoorhii doo

ӨВГӨН [103.10.23.113] 2019-08-08 11:11:56

Харууль хамгаалалтын газарын улс мэдэлдээн авч цэргийн зохион байгуулалтанд оруулан ажилуулахгүй бол Монголын баялагд шунсан Гадаад дотоодын элдэв хулгайч нарын гар хөл болож Эх орон газар нутаг эд баялагаа гэж хууль ёсны шаардлаг тавьсан иргэдийг урдаг тасалдаг бууны галзуу нохой болон хувирсан харууль хамгаалтын алба болон хувирлаа Энэ албанд эх орноо гэсэн хүн алга мөнгөний төлөө эх орон ард түмнэний өмнө хүлээсэн өөрийн үүргээ хөсөр хаяаж мөнгөний төлөө түү гээд тавихад хэнийгч зуух галзуу ноход болсон байна Нөгөө сэлэм эргүүлдэг харуулийн дарга Мөн хүн зодог цохиж унгадаг хэнч бэлээ дээ ард түмэн цөм үзсэн дээ энэ хүмүүс бол эх орноосоо урвагч гадаадын луйварчин нарын уяны ноходын тод дүр юм

Зочин [66.181.179.20] 2019-08-08 05:13:18

дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй. зөв ерөнхийлөгч гарсан ч хуучин тогтолцоо нь хүч нөлөөгөө ашиглаж нэр хүндийг нь унагаах юм зохион байгуулаад бж магадгүй.

Tsug baigaa humuus [118.103.98.132] 2019-08-08 03:47:58

Huuhdiig hamaatan sadan hamt amidarch baigaa hun ni l huchirhiildeg yum daa. Namaig bagad maanai ah huchindchih geed l baidag bsn.

Зочин [66.181.161.47] 2019-08-08 05:11:40

Яг үнэн надад ч тийм зүйл тохиолдсон

Зочин [202.179.31.78] 2019-08-08 03:46:44

Гүйцэд оруулаач !

zochin [202.131.246.74] 2019-08-08 03:43:57

huuhed huchirhiilegchiig tsaazlah heregtei shde. Esvel buh nasaar ni horih. Yamar negen uurshuuliin huuli ntr gehguigeer

Зочин [66.181.161.47] 2019-08-08 05:12:46

Тийм шүү


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.