"Дэлхийн Монголчууд" хүүхдийн бэсрэг наадам боллоо

Д.Тулга / Нийслэл

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 2019 оны “Дэлхийн Монголчууд” есдүгээр ээлжийн бэсрэг наадам боллоо..

Энэ жилийн есдүгээр ээлжинд дэлхийн 11 улс орноос гадаадад амьдардаг Монгол туургатан, үндэстэн хүүхдүүд амарч байгаа аж. Монгол ахуй, Монгол өв уламжлалтай танилцах хөтөлбөрүүдээр баялаг ээлж боллоо.

Монгол Улсын үндсэн хуулинд “Монголын ард түмэн бид төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж хөгжүүлэхийг нэгэн эрхэм зорилгоо болгоно” хэмээн тунхагласан байдаг. Өнөөгийн даяаршиж буй нийгэмд Монголын түүх, хэл соёл, уламжлал, соёлын үнэт өвийг хүүхэд, өсвөр үеийнхэнд таниулах, өвлүүлэн үлдээх зайлшгүй цаг үе ирээд байна.

“Бэсрэг наадам”-ын зорилго нь эрийн гурван наадмын үүсэл түүх, ёсзаншил, дэг жаягийг амрагч хүүхдүүдэд сурталчилан таниулах бөгөөд энэ үеэр үндэсний уламжлалт наадмынхаа утга агуулгатай дэлгэрэнгүй танилцах, морин хуур, язгуур урлагийн тоглолтуудыг хүүхдүүд маань үзэж сонирхлоо.

Наадмын үеэр амрагч хүүхдүүд бөх барилдан, шагай харваж, нум сум харван наадамлаж хотол олныг баясгалаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.