Үндсэн хуулийн өөрчлөлтүүд

Д.Тулга / Улстөр

Medee.mn сайтын хамт олон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хуучин зүйл заалттай хамт харьцуулан цуврал болгон хүргэж байна.

image

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

II. ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАХ ЭРХИЙГ ХАНГАХ
Нэг.Байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим:

6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.
ХУУЧИН ЗААЛТ:
6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.


ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

Хоёр.Улсын Их Хурал сайд нарыг томилох бүрэн эрхээсээ татгалзах:
25.1.6.“Засгийн газрын гишүүд,” гэснийг хасах.


ХУУЧИН ЗААЛТ:

25.1.6 Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;

image

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

Гурав.Төсвийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү, төсвийн хараат бус хяналт /аудит/-ыг төлөвшүүлэх:

25.1.7.төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно;
ХУУЧИН ЗААЛТ:
25.1.7төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;


ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

Дөрөв.Улсын Их Хурлын хяналт шалгалт, хариуцлагыг дээшлүүлэх:
28.2.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.
ХУУЧИН ЗААЛТ:
28.2.Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.
ШИНЭ ЗААЛТ

28.3.Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

image

ШИНЭ ЗААЛТ
28.4.Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
Тав.Улсын Их Хурлын сонгуультай холбоотой заалт:
21.4.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
ХУУЧИН ЗААЛТ:
21.4.Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

Үргэлжлэл бий


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:15:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:15:38

Зочин [64.119.18.240] 2019-08-13 09:30:11

6.2 т төрийн өмч мөн гэдгийг монголын уугуул ард түмний өмч мөн гэж өөрчлөх

Зочин [66.181.179.209] 2019-08-13 23:20:50

МОНГОЛЫН УУГУУЛ АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭЖ ЗААЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

[202.131.227.178] 2019-08-13 01:42:33

одоо байгаа ялтангуудаас бүрдсэн ИХ-р ҮХ-д өөрчлөлт оруулахыг ардууд эсэргүүцэж байна. энэ сүрхий яриад байгаагаа хийж чадах уу? гацаа болоод шившигтэйгээр хөөгдөнө дөө.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.