"Солонгосын 7 хоног" арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ

Д.Тулга / Нийслэл

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран "Солонгосын 7 хоног" арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй. Арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, солонгос хоолны фестиваль, Гоо даамны тэмцээн, “К-Поп” бүжгийн тэмцээн болон солонгос, монгол залуу хамтлаг дуучдын хамтарсан тоглолт, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тоглолт багтжээ. Мөн арга хэмжээний үеэр сугалаа сугалах, вааранд сум шидэх, шаараар бүтээл урлах, нүүр будах, багаараа дээс тоглох зэрэг олон нийтэд зориулсан төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж.

image

Тухайлбал, өнөөдөр “K-POP” бүжгийн тэмцээн зохион байгуулагдах бөгөөд урьдчилсан шалгаруулалтад оролцох 30 орчим хамтлагийн үзүүлбэрийг үзэж тольдохоос гадна солонгос хоолны фестиваль, үндэсний тоглоомтой танилцахын зэрэгцээ “Shalom" рестораны нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол болох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 976-11-450778 дугаараас лавлана уу гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Солонгос улс Монгол яагаад англи хэлээр ?Korea [139.5.219.64] 2019-08-14 07:54:38

Рекламд англи хэлээр маш том үсгээр, монгол хэлээр болохоор бага үсгээр доор бичсэн нь Монгол Улсыг доромжилсон санаа илэрч байна.

Zochin [202.126.89.71] 2019-08-13 19:19:20

Dunguj say orood garlaa. Taizan deer bujiglesen heden 10 jiliin huuhduudees uur yu ch alga. 2 ulsiin diplomat 29 jiliin oi bolj bgan bol yun mya yum hdg yum. Hoolni amtalgaa ni alga. Heden so buteegdehuun ursun bn. Une asuutal zugeer uzuulen ch geh shig.

zochon [185.39.141.87] 2019-08-13 11:56:32

utaa mai tavij mah sharah 7 honog ... tamhi bohi chiher shirhegleh . mongoliin 1 udur ...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.