Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл хуралдав

Д.Тулга / Эдийн засаг

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хурал өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар Австрали Улсад 2019 оны наймдугаар сард зохион байгуулагдах Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагын 22 дах удаагийн жилийн уулзалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох бүрэлдэхүүнтэй уулзаж, Монгол Улсын тайланг амжилттай хамгаалах зөвлөмж, чиглэл өглөө.

Мөн холбогдох байгууллагуудаас 2019 оны эхний хагас жилд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж, цаашид авах шаардлагатай арга хэмжээг тусгасан зөвлөмж гаргахаар шийдвэрлэв.

Эх сурвалж: Монгол банк


Сэтгэгдэл

zochin [202.126.89.184] 2019-08-13 18:56:40

Iimch hylbarhan hural hiih gej ee, uy heltsej shiidberleb dee.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.