Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

Д.Тулга / Нийгэм

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/688 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлөх ажил хийхээр тусгагдсан.

Уг 198 байршлын газарт Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт 27 байршил багтаж байгаа юм.

Нийслэлийн Газар зохион байгуулах албанаас өнөөдрийн байдлаар бүх байршлын газрын газар эзэмшигчдэд газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлснээс 4 байршлын газрыг эзэмшигч иргэн, аж ахуй нэгж нь өөрсдөө чөлөөлсөн бол 20 байршлын газарт албадан буулгалт хийж нийт 24 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 2 байршлын газарт газар чөлөөллөө. Цаашид бүх дүүрэгт газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдрах эрхийг ханган ажиллаж байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.


Сэтгэгдэл

Ахмад .СХД [202.9.42.6] 2019-08-15 09:36:15

Ёстой нүдээ олсон ажил болж байна . хотын даргадаа талархая .газрын албаныхандаа талархая зоригтой УРАГШАА ,нийслэлчүүд бид дэмжиж байна .

зочин [122.201.21.75] 2019-08-15 01:50:14

Зам чөлөөлж байгаад хотын даргад баярлалаа.

Зочин [66.181.182.209] 2019-08-14 09:02:11

ХОТЫН ӨГНӨ ҮЗЭМЖИЙГ ГУТААЖ ХУУЛЬ БУС ТАМХИНЫ НАЙМААГ ЦЭЦЭГЛҮҮЛЖ, ОРЧНЫ БОХИРДЛЫГ ҮҮСГЭЖ БАЙГАА БҮХ ТҮЦ-ИЙГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [172.58.227.177] 2019-08-14 05:23:50

Хувь хүн шавар амбараа нураалгахгүй гэхэд төр яаж ч чадахгүй байна гэх юм. Тэр ямар газрыг үйлдвэрлээд бий болгосон биш. Даврах юмаа. Шууд хэдэн цаасыг нь өгөөд нураах хэрэгтэй шүү дээ.

зочин [202.9.42.6] 2019-08-14 04:49:03

Б.Г.Д - ИЙН ЗАСАГ ДАРГА ОДОНТУЯА ТА "ӨРГӨӨ " -КИНО ТЕАТРЫН УРД ТАЛЫН АМБААР ,ТҮЦ - ИЙГ ЗАЙЛУУЛЖ УРД ТАЛБАЙГ НЬ ЧӨЛӨӨЛЖ ӨГӨӨЧЭЭ ХААЯА КИНО ҮЗЭХЭЭР ОЧИХОД ҮНЭХЭЭР ЗАВААН ОРЧИН УГТАХ ЮМАА ТЭР ХАВИЙН "ТҮЦ" ИЙГ ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛААЧЭЭ .

11 r horoolol 8 r horoo irged [59.153.112.197] 2019-08-14 04:44:54

11 r horoolol 8 r horoo 40vr bairnii urd niitiin ezemshil zam,tohijilt hiih gazar baiga nurj unah dohson graj nertei 3 balgasaa yaraltai buulgaj zailuulaajee, nil baas shees shawar shawhai bolson gazar bainaa. 2 mashin J zorj bolohgui, tohijilt hiine geseer 3 jil bolloo, hotiin dargaa

Шударга бай [122.201.26.172] 2019-08-14 02:07:00

Ер нь БГД ийн 13,14,15,17,19-р хороо буюу Хороололын эцсээс Ахуй үйлчилгээний төвийн хооронд замынхаа 2 талаар Монголын бүх ТҮЦ цугласан мэт байх юм ...Яагаад заавал Баянгол дүүрэгт энэ байдал арилдаггүй юм бэ. 2012 оноос хойш АН дүүрэг авснаас хойш бүүр замаа алдтал ТҮЦ ээр дүүрч байна .Сонгуулиар амлалт өгөөд зөвшөөрөл олгоод эргэж оролдож чадахгүй айгаад санал авах нөөцөд байлгаад байдаг юмаа даа янз нь ....Орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал гэж түй ч байхгүй боллоо ....Тэр олон хүн зө өдөр болъё ,шөнө нь хаана шээж баагаад байна

Шударга бай [122.201.26.172] 2019-08-14 01:57:23

БГД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэр "Өргөө"кино театрийн буудал дахь гэр хороолол шиг ТҮЦ нүүд холдуулаачээ ....эргэн тойрон нуль шээс шивтэр ...оройхон гэр бүлээрээ жаал алхах гэхээр арай л заваан орчин юмаа ...Дэргэд нь бас хорхог шорлог зарах юм

Зочин [150.129.141.209] 2019-08-14 02:36:23

Yag ynen yvgan hyn yavah zam deer baahan TYZ khydaldaa khiij bna ene olon delgyyr baihad uygaa khiinee end amidardag khymyys zunduu l khelwh uym dyyrgiin ydirdlagyyd tag bas ter yzvgan khynii garzan deer khiisen gereltdeg tumuruu zailyylaachee shunu garzaar garH gej yavaa khyn kharagdahgyi bnalee shyy jiloochid???


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.