Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийн талаар мэдээллээ

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2019 оны дөрөвдүгээр сарын 17-нд А/322 тоот захирамжийг гаргасан.

Захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс хийгдсэн ажлуудын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ч.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж зам хаасан, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлийг 90 байршилд илрүүлж 140 обьектыг чөлөөлөх ажил хийгдсэн байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа хэлэхдээ “Хорооллын дундах авто замын 26 байршилд орц гарц нээгдсэн.

Нийтийн эзэмшлийн 12 байршилд 2890м.кв талбай нэмэгдсэн. Явган хүний зам хаагдсан 45 байршилд 3883 м.кв талбайг чөлөөлөн тохижилт хийж газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авч байна. Чингэлтэй дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт 13, Хан-Уул 9 байршилд газар чөлөөлөх ажил хийгдсэн” гэлээ. Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны долоодугаар сарын А/688 дугаар захирамжаар төвийн зургаан дүүргийн хэмжээнд суурин судалгаа хийж, нийт 198 байршилд зөрчлийг илрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 52 байршилд газар чөлөөлөлт хийгдээд байгаа аж.


Сэтгэгдэл

zochin [64.119.19.174] 2019-08-16 12:36:25

Зайсангийн баруун талын Туулын эрэг дээр буусан айлууд, хувийн байшинтай айлуудыг хурдан нүүлгэж голын хоо эргийг цэвэрлэмээр юм бүүр жорлон үнэртээд ойрхон явахын аргагүй бна даа

Zochin [202.126.89.31] 2019-08-16 10:06:29

Avilgad avtagdsan gazriin alba barimttai uymsn deer khahyyli avch niitiin ezemshliin gazriig gadniihand ugchuud khydlaa yarihaa bolioch barimttai uyman deer ylaan zaim hedii hemjeenii khahyyli avsan be ta nar? Terbym yy?

Иргэн [202.126.88.39] 2019-08-16 06:53:02

Худлаа ярихаа боль. СБД 20 хороо Сэлбэ зуслангийн ой руу иргэд орох аргагуй болтол нь хашаалаад модыг нь хереедеед байшин барьж бна. Зуун энгэрт бур битуу модон дотор хуртэл. Хэлэхээр гомдолтой бол цпгдаад ергедел бич гэж тавлана. Ой хамгаалагч ажлаа хийхгуй бна.

Зочин [150.129.143.120] 2019-08-16 06:35:08

Чингэлтэй дүүрэг 1 гэнээ. Хэхэ, бусад дүүргээ хараач. Чингэлтэй дүүргийнхэн гэж юу ч хийдгүй маш хариуцлагагүй дүүрэг байнаа. Их дэлгүүрээс Урт цагаан орох явган хүний замыг янзалаачээ, арай дэндүү юмаа. Мөн тэр хавийн хуучин муусайн амбаар шиг үйлчилгээний газруудыг сайжруул эсвэл газраа чөлөөлөөчээ. Мөн Урт цагааныг нурааж шинэчилээд ядаж хэсэг газарт нь Хүүхэд хөгжлийн төв болгож өгөөч

Зочин [192.82.65.160] 2019-08-16 05:34:56

Газрын зөрчил, Аюулгүй байдлыг Нийслэл, Дүүргийн газрын албаны нөхөд та бүгд л гаргаж байгаа шүү дээ. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суугдаагүй газрыг Иргэн. ААНБ-д олгож байна. Дуудлага худалдаа. Төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулалтайгаар хуурамч хийж,хуурамч материал гаргаж байна. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ хийгдэхгүй байна. Монгол Улсын Газрын нэгдмэл сангийн балнс худлаа гарч байна. Хот суурийнгийн газрын сан чинь тэлэгдээд. ХАА-н газарт орсон явж байна. Ер нь мэргэжлийн байгууллагууд анхаарах цаг нь болсон байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.