Амар амгалан байхыг "Хүн аалз" уриаллаа

Д.Тулга / Гадаад мэдээ

"Хүн аалз" хочтой Францын уулчин Алейн Роберт баасан гарагийн өглөө Хонконгийн тэнгэр баганадсан барилгын оройд улс төрийн үймээн самуунд автсан иргэдийг энхтайван байлгахыг уриалсан уриалгыг өлгөжээ. Уг уриалгад Хонконг, Хятадын далбаан дор гар барьж буйг дүрслэн харуулсан байна.

Хонконгийн ард иргэд олон сар Засгийн газраа эсэргүүцсэн жагсаж байгаа бөгөөд энэ нь даамжран цагдаа жагсагчдын хооронд хүчтэй мөргөлдөөн үүсгээд байгаа юм.

Өндөр барилга руу авирдаг гэдгээрээ дэлхий даяар алдартай 57 настай тэрбээр энэ үйлдлээ "Энх тайвныг тогтоох уриалга" хэмээжээ. "Магадгүй миний хийсэн зүйл жагсаалыг намжааж, бага ч гэсэн инээмсэглэл тодруулж магадгүй юм. Энэ бол миний л найдлага" гэж Алейн Роберт хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдлээ.

Тэрээр өмнөх олон авиралтын адил олс, бэхэлгээг ашиглаагүй байна.

image

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.94] 2019-08-16 12:04:01

Тайван замаар эрхийнхээ төлөө тэмцэж буйд нь бахархаж байна

Зочин [80.215.129.2] 2019-08-16 09:32:30

Mundag hun shuu


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.