Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун баасан гарагийн өглөө шинэ зэвсгийг харвах туршилтыг дахин удирдан явуулсан талаар “KCNA” агентлаг бямба гарагт мэдээлжээ.

Пёньян өнгөрсөн долдугаар сарын 25-наас хойш нийт зургаан удаа туршилт явуулсан юм. БНАСАУ-ын хойд нутгийн Ганвон мужийн Тончеон тойргоос баасан гарагийн өглөөний 8 цагийн орчимд хоёр сум харвасан талаар БНСУ мэдээлснээс нэг хоногийн дараа дээрх мэдээ гарсан байна.

Солонгосын Ажилчны намын тэргүүн Ким Жөн Ун богино хугацаанд маш сайн үр дүн үзүүлсэн зэвсэг бүтээсэн мэргэжилтнүүдийг сайшаасан гэж “KCNA” агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэсэн хэдий ч ямар төрлийн шинэ зэвсэг туршсан талаар мэдээлээгүй ажээ.

Өнгөрсөн сарын сүүлээс хойш БНАСАУ-ын засаг захиргаа АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулийг зогсоох шахалт үзүүлэхийн тулд шинэ зэвсгүүдийн туршилтаа үргэлжлүүлэн явуулж эхэлсэн юм. Пёньян уг сургуулиудыг довтолгооны бэлтгэл хэмээн шүүмжилсээр ирсэн бөгөөд “KCNA” агентлагийн бямба гарагийн мэдээнд АНУ, БНСУ-ын нэрийг дурдаагүй байна.

эх сурвалж:Montsame.mn


Сэтгэгдэл

Бадарч.Н [202.9.42.161] 2019-08-19 07:37:17

СУМ ХАРВАСАН БОЛ ЭМЗЭГЛЭХ ЗҮЙЛГҮЙ БУС УУ ?

Зочин [182.160.1.180] 2019-08-19 03:19:10

2 сум харвасан гэнээ.Пуужин биш сум харвадаг болоо юу.Монгол хэлнийхээ мэдлэгийг сайжруулаад дараа нь мэдээгээ бич.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.