“ХУР” мэдээллийн системийг ашигласнаар БНСУ-ын визний хариуг 10 хоногт гаргана

Д.Тулга / Улстөр

Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д гадаадад оршин сууж буй хамгийн олон монголчууд буюу 46 мянга орчим хүн ажиллаж, амьдарч байгааг дурдаад, монгол иргэд БНСУ-д зорчиход тулгардаг зарим саад бэрхшээлийг арилгах, хөнгөвчлөх талд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв. Мөн тэрбээр ноён Ча Гю-геүний Монгол Улс дахь айлчлал амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүний айлчлалын үр дүнд монгол иргэд тус улсад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх ажилд томоохон ахиц гарч байна. Хоёр улсын холбогдох байгууллага “БНСУ-д зорчих визийн материал шалгах хугацааг хурдасгах арга зам, хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу хамтран ажилласны үр дүнд монгол иргэд БНСУ-ын виз авахад тулгардаг бэрхшээлүүд үндсэндээ арилна гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын “ХУР” мэдээллийн системийг ашигласнаар хууль бусаар оршин суух магадлал бага виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах боломжтой болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлснээр монгол иргэд БНСУ-д ажиллах гэж биш, аялах гэж очдог болох цаг ойрхон гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Мөн тэрбээр БНСУ-д зуны улирал хэт халуун учраас солонгос жуулчид Монгол Улс руу аялаж, Монголын нүд алдам тал, тэнгэр дүүрэн оддыг үзэх хэрэгтэй хэмээн урьсан юм.


Сэтгэгдэл

ogoo [182.160.34.241] 2019-09-02 23:35:42

ok

Өвгөнбүргэд. [172.58.62.196] 2019-08-23 22:58:41

Манай улс 3,2 сая хүнтэй залуучуудаа гадаад руу гаргаж явуулах нь буруу,гадаад гарахыг хориглох хууль гаргах ба хятадтай визтэй зөрчих,Хятадад сууж байгаа Монголын элчин сайдын яамны визний асуудлыг чангатгах монгол оронд хариуцлага,дэг журам гэж алга бна шүү!

Зочин [103.10.22.58] 2019-08-23 16:51:28

Хамаагүй тэгэж хэн дуртайд нь хүний мэдээлэл өгч болох юм уу энэ чинь улсын аюулгүй байдал зэрэгт нөлөөлөхгүй юм уу

Өвгөнбүргэд. [172.58.62.196] 2019-08-23 23:05:34

Хятадууд орж ирээд уурхай ( газар уурхай ухчихсан бна.)ухаад хяналтгүй байгаа чинь хилтэй юм шиг мөртэй хилгүй болчихоод байна. Хэдэн жилийн дараа монголыг илжиг мэт болгонодоо,

zochin [202.55.191.130] 2019-08-23 13:08:33

ingeed buh irgediihee hyviin medeelliig ugchihuj bolj baigaa um u

... [202.9.43.92] 2019-08-23 12:08:28

yur n bol 10 khonogt chadna l.naaduul chini...Khur system iig l ashigalkh geed ankhnaasaa i ingei udaagaad bsiin....uur bas surug zuild ashiglachikhgui l bol

зочин [103.57.94.190] 2019-08-23 10:57:42

Баттулгаа 27 жилд монголд жижиг дунд үйлдвэрийг со улс шиг байгуулж бий болгосон уу?ингэж гадныханы дэргэд битгий худалч царайлж хошгорч байгаач,жижиг, дунд үйлдвэртэй бсан бол өнөөдөр со руу монгол залуус ажил хийх гэж олон зуун мянгаараа явж байх уу?

Зочин [202.126.88.211] 2019-08-23 10:16:14

Ene neg albanii dargiig yun bugd abch uulzdag yum be nohoin baas

иргэн [103.229.122.45] 2019-08-23 11:24:22

Чухал хүн байна аа, хаанаасаа хаалгач нь гэж. Эд л визийг яахыг мэдэж, бичиг баримтыг боловсруулж, бодлогоо гаргаж байгаа.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.